Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Филиппиний гоо бүсгүй “Miss Grand International” тэмцээнд түрүүлжээ
Гадаад мэдээ

Филиппиний гоо бүсгүй “Miss Grand International” тэмцээнд түрүүлжээ

Урлаг Урлаг20/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тайландын нийслэл Бангкок хотноо болсон “Miss Grand International-2025” тэмцээнд Филиппиний гоо бүсгүй Эмма Тиглао түрүүлжээ.

Өмнөх тэмцээний ялагч, нутаг нэгт Кристин Жулиан Опиаза түүнд титмийг нь зүүж өгснөөр Филиппиний гоо бүсгүйчүүд түүхэнд анх удаа тус тэмцээнд жил дараалан тэргүүн байр эзэллээ.

Өдгөө 30 настай телевизийн хөтлөгч Э.Тиглао бусад 76 өрсөлдөгчөөс шалгарч тэргүүн байр эзэлсэн бол түүнтэй нэг өрөөнд байсан Тайландын гоо бүсгүй Сарунрат Пуагпипат дэд байр эзэлжээ. Энэ удаад 13 жилийн түүхтэй тэмцээнд хамгийн олон эмэгтэй оролцлоо.

Э.Тиглао цахим санал асуулгаар тодруулдаг “Country’s Power of the Year” төрөлд тэргүүлснээр шилдэг 22 оролцогчийн нэг болжээ. Ингэснээр Филиппиний мисс тэмцээний түүхэнд уг төрөлд анх удаа түрүүлсэн байна. Дараа нь тэрбээр шилдэг 10 оролцогчийг шалгаруулахын шатанд илтгэл тавьж, мөн шилдэг тавыг тодруулах асуулт хариултын шатанд Филиппин дэх авлигын асуудлыг дурдаж, гэмт этгээдүүдийг торны цаана суулгаж, хариуцлага тооцох ёстой гэсэн байна.

“Иймэрхүү үйл явдлын талаар мэдээлдэг хүний ​​хувьд би тэнцвэрийн хүчийг ашиглахыг үнэхээр их хүсэж байна. Залилуулахгүй байхын тулд хүмүүс бид боловсролтой, ухамсартай байх хэрэгтэй, мөн гэмт этгээдүүдийг торны цаана суулгаж, хариуцлага хүлээлгэхийн тулд засгийн газраас шударга ёсны тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хэзээ нэгэн цагт бид амар амгалан ертөнцөд амьдарна гэдэгт найдаж байна” гэж тэрбээр хэлжээ.

Энэ удаагийн тэмцээний шагналт байруудад Испанийн гоо бүсгүй Айтана Хименес гуравдугаар байр, Ганагийн гоо бүсгүй Фаит Портер дөрөвдүгээр байр, Гватемалын гоо бүсгүй Нариман Баттиха тавдугаар байрт тус тус шалгарчээ. Дараагийн “Miss Grand International” тэмцээн ирэх оны аравдугаар сард Энэтхэгт болно гэдгийг 2025 оны тэмцээний эцсийн шатны шалгаруулалтын үеэр зарласан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болов

23/01/2026

CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

23/01/2026

Робби Уильямс арван гурав дахь бие даасан цомгоо гаргана

23/01/2026

“Playtime” хөгжмийн наадмын эхний line-up гарлаа

23/01/2026

“Долоон ханлигийн морьтон баатар” ном уншигчдад хүрлээ

23/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.