Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө
Кино

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө

Урлаг Урлаг27/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шведийн жүжигчин, хөгжимчин Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө.

Бьёрн 1955 онд Стокхольм хотод төрсөн. 10 настайд нь ээж нь амиа хорлож, тэрээр эмээ дээрээ өсчээ. Эмээ нь түүнийг загвар өмсөгч, жүжигчин болгохоор шахаж, “Гэр бүл болгонд нэг од хэрэгтэй” гэж боддог байсан хэмээн Андресен дурссан байдаг.

Тэрбээр ердөө 15 настайдаа 1971 онд Лукино Висконтигийн “Death in Venice” кинонд Тадзио хэмээх дүрийг бүтээснээр дэлхий дахины танил болсон юм.

Висконти түүнд “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” хэмээх нэрийг өгсөн бөгөөд уг нэр түүний амьдралыг бүхэлд нь бүрхсэн сүүдэр болон үлдсэн гэж тэр олон жилийн дараа дурссан байдаг.
Бьёрн 2003 онд “The Guardian”-д өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө торонд хоригдож буй ховор амьтан мэтээр мэдэрдэг байсан” хэмээн хэлж байжээ. Харин 2021 онд “Энэ кино миний амьдралыг нэлээдгүй сүйтгэсэн дээ” гэж сэтгэгдлээ илэн далангүй хуваалцсан байдаг.

“Death in Venice” киноны амжилт түүнийг дэлхий даяар алдаршуулсан ч тэрбээр жүжигчний замнал бус хөгжмийн ертөнцөд сонирхолтой байсан бөгөөд чадварлаг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч болжээ.

Бьёрн Андресен 30 гаруй кино, телевизийн бүтээлд тоглосон бөгөөд сүүлд 2019 онд Ари Астерийн “Midsommar” аймшгийн кинонд өндөр настай эрийн дүрд тоглож, өөрийн үхлээр тахил өргөдөг хэсэгт орсон байдаг.

2021 онд түүний тухай “The Most Beautiful Boy in the World” нэртэй баримтат кино гарч, олон жилийн дараа Бьёрн өөрийн дотоод шарх, алдар нэрийн үнэ цэнийг нээлттэй хуваалцсан билээ.

Түүний үхлийг “The Most Beautiful Boy in the World” баримтат киноны найруулагчид болох Кристиан Петри, Кристина Линдстрөм нар мэдэгдсэн байна. Нас барсан шалтгааныг одоогоор нийтэд мэдээлээгүй байна.

Actor Björn Andrésen Passes Away at 70

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жүжигчин Л.Жижжалам дахин нэгэн онцгой шинэ кино уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзах гэж байна

01/01/2026
Кино Урлаг

Шинэ жилийн баярын тухай кинонууд

31/12/2025
Кино Урлаг

Гавьяат жүжигчин Г.Золбоот 40 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан дүрээ дэлгэцнээ дахин амилууллаа

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Хён Бин, Сон Е Жин нар 200 сая вон хандивлажээ

01/01/2026

Жүжигчин Л.Жижжалам дахин нэгэн онцгой шинэ кино уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзах гэж байна

01/01/2026

Ордуудын 2026 оны зурхай

01/01/2026

У.Хүрэлсүх: Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе

01/01/2026

Шинэ жилийн баярын тухай кинонууд

31/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.