Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” Жулиа Робертс өнөөдөр 58 нас хүрч байна
Кино

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” Жулиа Робертс өнөөдөр 58 нас хүрч байна

Урлаг Урлаг28/10/2025Шинэчлэгдсэн:28/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дөнгөж 22 насандаа Холливуудын од болж, сүүлийн 30 гаруй жил кино урлагийн ертөнцөд томоохон хувь нэмрээ оруулсан жүжигчин бол Жулиа Робертс. Тэрбээр өнөөдөр 58 нас хүрч байна.

Жулиа Фиона Робертс 1967 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 28-нд АНУ-ын Атланта хотод мэндэлжээ. “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, Британийн кино академийн шагналтай тэрбээр уран бүтээлийн гараагаа 1987 онд “Crime story” хэмээх телевизийн цувралд тоглосноор эхлүүлжээ.

Өнөөдрийн хүртэл Жулиа Робертс Pretty Woman, My Best Friend’s Wedding, Erin Brockovich, Mona Lisa Smile, Notting Hill, Ocean’s Eleven, Eat Pray Love гэхчилэн 70 гаруй бүрэн хэмжээний болон цуврал кинонд тоглосон бөгөөд хамгийн сүүлд түүний тоглосон “After the hunt” кино энэ жилийн Венецийн кино наадмын үеэр нээлтээ хийсэн бол түүний дуу оруулсан “Leonard and hungry Paul” уран бүтээл үзэгчдийн хүртээл болоод буй.

Мөн түүний тоглосон гурван ч уран бүтээл тун удахгүй нээлтээ хийхээр товоо зарлаад байна.

“People” сэтгүүлээс “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй”-гээр жүжигчин Жулия Робертсыг таван удаа тодруулж байв. Тав дахь удаагаа шалгарахдаа тэрбээр 49 настай байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан дэлгэцийн уран бүтээлчдэд шагнал гардууллаа

29/10/2025
Кино Урлаг

“Хальсанд мөнхөрсөн Монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

28/10/2025
Кино Урлаг

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө

27/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монголын нууц товчоо: 2000 асуулт, хариулт” ном уншигчдад хүрлээ

29/10/2025

Луу хээтэй хатгамал хантаазыг XIX зуунд урлажээ

29/10/2025

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан дэлгэцийн уран бүтээлчдэд шагнал гардууллаа

29/10/2025

“Гайжин: Монгол самурай” жүжгийг арваннэгдүгээр сарын 6-наас тоглоно

29/10/2025

Орхон аймгийн музейн үзмэрүүдийн 70 гаруй хувь нь бурхан шашны бүтээл байдаг

29/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.