Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Эмма Стоун 37 нас хүрлээ
Кино

Эмма Стоун 37 нас хүрлээ

Урлаг Урлаг06/11/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливуудын хамгийн өндөр орлоготой, эрэлттэй эмэгтэй жүжигчдийн нэг Эмма Стоун өнөөдөр 37 нас хүрч байна.

Эмили Жин Стоун 1988 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Аризона мужийн Скоттсдэйл хотод мэндэлжээ.

2000 онд буюу 12-хон настайдаа “The Wind in the Willows” жүжигт тоглож жүжигчний замналаа эхлүүлсэн Эмма Стоун 2004 онд “In Search of the New Partridge Family” телевизийн цувралд тоглосноор дэлгэцийн уран бүтээлийн гараагаа эхэлжээ.

Эмма Стоун өнөөдрийг хүртэл карьерынхаа туршид “La La Land” (2016), “Cruella” (2021), “Bugonia” (2025) тэргүүтэй 60 орчим бүрэн хэмжээний уран сайхны кино болон телевизийн цувралд гол болон туслах дүрүүдэд тогложээ.

Эмма Стоун “Оскар”-ын наадмын шилдгээр хоёр удаа шалгарч, Британийн кино академийн шагналыг мөн хоёр удаа хүртэж, “Алтан бөмбөрцөг” шагналыг хоёр удаа гардаж байв.

2017 онд тэрбээр дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тодорч, түүнээс хойш хамгийн өндөр орлогтой, эрэлттэй жүжигчдийн нэг байсаар буй юм.

“Time” сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэхэд эл жагсаалтад  Эмма Стоун багтаж байв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Холливуудын алдарт жүжигчин, найруулагч, кино зохиолч Итан Хоук өнөөдөр 55 нас хүрч байна

06/11/2025
Кино Урлаг

Токиогийн кино наадмын дээд шагналыг Палестины кино хүртжээ

06/11/2025
Кино Урлаг

“The Beatles”-ийн тухай кинонд Ёко Оногийн дүрд Анна Савай тоглож магадгүй

05/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “CFDA Fashion Awards 2025” ёслолоос

06/11/2025

Эмма Стоун 37 нас хүрлээ

06/11/2025

Жонатан Бейли “Оны хамгийн халуухан залуу”-гаар шалгарчээ

06/11/2025

“RED EVE Beauty Night” үдэш болно

06/11/2025

Холливуудын алдарт жүжигчин, найруулагч, кино зохиолч Итан Хоук өнөөдөр 55 нас хүрч байна

06/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.