Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Collins” оны онцлох үгийг нэрлэв
Гадаад мэдээ

“Collins” оны онцлох үгийг нэрлэв

Урлаг Урлаг07/11/2025Шинэчлэгдсэн:07/11/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Collins” толь бичгийг зохиогчид 2025 оны онцлох үгээр  код бичихгүйгээр хиймэл оюун ба зөв томьёолсон промпт ашиглан вэбсайт эсвэл программ бүтээх гэсэн утгатай “вайб-кодинг” гэдэг үгийг сонгожээ.

Энэхүү нэр томъёог “OpenAI” компанийг хамтран үүсгэн байгуулагч, “Tesla” компанид хиймэл оюуны технологи хариуцсан захирлаар ажиллаж байсан словак-канад гаралтай эрдэмтэн Андрей Карпатый зохиосон байна.
Тэрбээр хиймэл оюун нь программ зохиогчдод “код байдаг гэдгийг мартаж, зөвхөн вайб дээр төвлөрөх” боломжийг олгодог үйл явцыг нийгмийн сүлжээний хуудсандаа энэ оны хоёрдугаар сард тайлбарласан байна. Түүний хэлснээр, тэрбээр код дахь алдааг засдаггүй бөгөөд алдааны мэдээлэл гарвал ямар нэг тайлбар хийлгүйгээр хиймэл оюунд хуулж өгдөг ажээ. Ихэнхдээ хиймэл оюун алдааг засдаг байна. Хэрвээ засахгүй бол тэрбээр алдааг өнгөрөөх эсвэл алдаа засагдах хүртэл өөрчлөлт оруулахыг хүсдэг ажээ.

Программ зохиох тал дээр ямар ч туршлагагүй хүмүүс ч гэсэн хиймэл оюунд “долоо хоног тутмын хоолныхоо цэсийг төлөвлөх программ хий” гэх мэт энгийн зааварчилгааг өгч чадна. Харин илүү нарийн төвөгтэй ажлууд нь одоо ч программ зохиогчийн ур чадвар шаардсан хэвээр байгаа боловч “вайб-кодинг” нь программ зохиогч биш хүмүүст ч гэсэн өөрийн дижитал платформыг бүтээх боломжийг нээжээ.

“Collins”-ын гүйцэтгэх захирал Алекс Бикрофт хэлэхдээ “Энэхүү нэр томьёо нь технологийн хөгжилтэй зэрэгцэн хэл хэрхэн хөгжиж байгааг төгс илэрхийлж байна” хэмээн онцоллоо.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээжээ

05/11/2025
Гадаад мэдээ Урлаг

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ

30/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Анжелина Жоли Украины фронтын бүсэд очжээ

07/11/2025

“Халуун бороо” уран сайхны киног бүх IPTV-ээс үзэх боломжтой боллоо

07/11/2025

Уран бүтээлч Б.Орхонтуул шинэ үзэсгэлэнгээ нээлээ

07/11/2025

“Miss Friendship International 2025” тэмцээний ялагчаар Монголын мисс шалгарчээ

07/11/2025

“Гарц-3: Төгсгөл” уран сайхны кино нээлтээ хийлээ

07/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.