Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана
Гадаад мэдээ

“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана

Урлаг Урлаг14/11/2025Шинэчлэгдсэн:15/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Титаник хөлөг дээр аялж явсан хамгийн чинээлэг зорчигчдын нэг болох Исидор Страусын алтан цагийг энэ сарын 22-нд дуудлагаар худалдах гэж байна. 18 каратын алтан хийцтэй, “Jules Jurgensen” брэндийн халаасны цагийн үнэ 1.3 сая ам.доллар хүрэх магадлалтай байна.

1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд Саутхамптоноос Нью-Йорк руу аялж явсан Титаник хөлөг мөсөн уул мөргөж, сүйрсэн билээ. Хөлөг 1500 гаруй зорчигчтой явсны дотор Исидор Страус болон түүний эхнэр Ида нар багтсан байв. Исидор Страусын цогцсыг сүйрлээс хэдхэн хоногийн дараа Атлантын далайгаас олсон аж.

Цагийг дуудлагаар худалдсанаараа Исидор Страусын түүхийг дахин өгүүлж байна гэж дуудлага худалдааны “Henry Aldridge & Son” компанийн зүгээс мэдээлэв.

Ноён Страус нь Баварид төрсөн америк бизнес эрхлэгч, улстөрч, Нью-Йорк дахь “Macy’s” худалдааны төвийн хамтран эзэмшигч байжээ. Исидор Страус, Ида нар Нью-Йоркдоо тун алдартай хосууд байсан гэдэг. Тийм ч учраас найруулагч Жеймс Камерун тэднийг кинондоо дүрслэн оруулсан билээ. Хөлөг живэх үед эхнэр нь аврах завинд суухаас татгалзсан учир эцсийн мөчөө хүртэл хамтдаа тэврэлдэн хэвтдэг ахимаг насны хосыг үзэгчид санаж байгаа болов уу. Тэд бол Исидор, Ида нар юм.

Харамсалтай нь Идагийн цогцос одоо хүртэл олдоогүй.

Халаасны цаг 02:20 цагийг заан зогссон байсан. Энэ нь Титаник хөлөг живсэн эцсийн мөчийг илтгэх цаг биз ээ.

Эхнэр нь Ида нь 1888 онд энэ цагийг нөхөртөө бэлэглэсэн гэж үздэг. Тус цаг дээр Страусын нэрний эхний үсгүүдийг сийлсэн байдаг аж. Цагийг Атлантын далайгаас гаргаж авсны дараа гэр бүлд нь буцаан өгч, үе дамжин өвлөгдсөөр өнөөг хүрчээ. Исидор Страусын гуч хүү Кеннет Холлистер Страус цагийг сэргээн засварлуулсан байна.

Цагийг дангаар нь зарахгүй. Хөлөг онгоцны тансаг сайхан байдлыг дүрслэн бичсэн Идагийн захидлыг алтан цаганд дагалдуулж өгнө. Тус захидалд “Ямар гайхалтай хөлөг вэ! Аварга том, бас тансаг тохижилттой. Өрөөнүүдийг хамгийн мэдрэмжтэйгээр, хамгийн тансагаар тохижуулжээ” гэж бичсэн байна.

Энэхүү цаг нь Титаникаас үлдсэн хамгийн үнэтэй эд өлгийн зүйлсийн нэг болох төлөвтэй байна. Дуудлага худалдааны мэдээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа цуглуулагчид, үйлчлүүлэгчдэд хэдийнэ хүрчээ.

BNPS A golden watch engraved on the inside with February 6th 1888.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Цовдлуулсан Трамп” баримал өндөр үнээр зарагджээ

13/11/2025
Гадаад мэдээ Урлаг

“GTA 6” тоглоомыг гаргах хугацааг дахин хойшлуулжээ

11/11/2025
Гадаад мэдээ Урлаг

Чех бүсгүй дэлхийн мисс боллоо

08/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана

14/11/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо

14/11/2025

Өндөр гэгээний гайхамшигт хийцийг шаазан урлалаар дахин сэргээв

14/11/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

14/11/2025

“Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт Австрийн Вена хотод боллоо

14/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.