“Pew Research Center”-ийн 2025 оны тайланд АНУ-ын насанд хүрэгчдийн сошиал платформын хэрэглээг танилцууллаа. Судалгаанд 5000 гаруй насанд хүрэгчид хамрагдсан бөгөөд тэдгээрийн 84 хувь нь “YouTube” ашиглаж байна.
Судлаачид тус платформын тогтвортой хэрэглээг контентын төрөлжилт, хэрэглэгч төвтэй алгоритмтай холбоотой гэлээ.
Судалгаанд оролцогчдын 71 хувь нь “Facebook” ашигладаг гэлээ. “TikTok” харин залуусын дунд давамгай байр суурь эзэлж, 18–29 насныхны 37 хувь нь ашигладаг бол 65-аас дээш насныхны хэрэглээ ердөө 5 хувьтай гарсан байна.

