Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Милан-Кортинагийн Олимпын галыг асаажээ
Гадаад мэдээ

Милан-Кортинагийн Олимпын галыг асаажээ

Урлаг Урлаг27/11/2025Шинэчлэгдсэн:27/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Милан-Кортинагийн өвлийн Олимпын галыг лхагва гараг /2025.11.26/-т асааснаар галт бамбарын буухиа эхэллээ. Грекийн баруун нутагт цаг агаар муудсаны улмаас зохион байгуулагчид Олимпын гал асаах ёслолыг музей дотор явуулахаас аргагүйд хүрчээ.

Галыг тусгай толины тусламжтайгаар нарны цацрагаас асаадаг уламжлалтай боловч тэнгэр бүрхэг байсан тул даваа гаргийн бэлтгэлийн үеэр богино хугацаанд нартай байхад асаасан нөөц дөлийг ашигласан байна.

Грекийн сэлүүрч Петрос Гайдацис галт бамбарын буухиаг эхлүүлсэн бөгөөд Италид аваачсаны дараа 10 мянга орчим гүйгч наадам эхлэхээс өмнө орон даяар буухиална. Өвлийн наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны хооронд болох юм.

“Энд зогсож байгаа нь миний хувьд мартагдашгүй, сэтгэл хөдөлгөм үйл явдал болж байна” гэж Олон улсын Олимпын хорооны тэргүүн Кирсти Ковентри хэлжээ. Энэ оны гуравдугаар сард үүрэгт ажилдаа орсон тэрбээр галт бамбар асаах ёслолыг анх удаа удирдан явуулж байгаа юм. “Өнгөрсөн хийгээд одоо үе бодитоор нэгдэж байгаа мэт санагдаж байна. Өнөөдрийн ёслол бидэнд наадам яг юуг илэрхийлдгийг сануулж байгаад туйлын баяртай байна” гэж тэрбээр онцоллоо.

Бүгд Найрамдах Итали Улс өвлийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа боловч зардал хэтэрсэн, барилгын ажил саатал зэргээс шалтгаалан бэлтгэл ажилд хүндрэл тулгараад байна. Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн хүсэн хүлээж буй зүйл их байгааг онцолж байгаагаас дурдвал, 116 медаль олгох тэмцээнүүдийг багтаасан хөтөлбөр, уулын цанын анхны тэмцээн, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, NHL-ийн тоглогчид Олимпын хоккейд эргэн ирэх зэрэг юм.

Галт бамбарыг Грекийн нутгаар богино хугацаанд буухиалсны дараа ирэх 12 дугаар сарын 4-нд Италийн талд хүлээлгэн өгөх бөгөөд үүний дараа зохион байгуулагч орны 110 мужаар 63 хоногийн турш үргэлжлэх 12 мянган км-ийн буухиа эхэлнэ. Ийнхүү соёлын дурсгалт газрууд болон зохион байгуулах газруудыг дайран өнгөрсний дараа Миланы “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолд авчрах ажээ.

Харин гуравдугаар сарын 6-15-ны хооронд болох өвлийн Паралимпын наадмын галыг хоёрдугаар сарын 24-нд Паралимпын өлгий нутаг болох Английн Сток-Мандевилл сууринд асаана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Сошиал платформын хэрэглээгээр Youtube тэргүүллээ

26/11/2025
Гадаад мэдээ Урлаг

III Филипп хааны ховор алтан зоосыг үнэ хаялцуулжээ

26/11/2025
Гадаад мэдээ Урлаг

Мексикийн мисс Фатима Бош дэлхийн миссээр шалгарчээ

24/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

50 Cent-ийн P.Diddy-гийн тухай хийсэн баримтат кино арванхоёрдугаар сарын 2-нд гарна

27/11/2025

“Соёлын гавьяаны одон”-г талийгаач И Сүн Жэд нөхөн олголоо

27/11/2025

Милан-Кортинагийн Олимпын галыг асаажээ

27/11/2025

Дэлхийн роботын олимпиад Сингапур улсад эхэллээ

27/11/2025

“Stranger Things” цувралын сүүлийн бүлэг цацагдлаа

27/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.