Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өмнөд Солонгосын найруулагчид AI руу хошуурч эхэллээ
Кино

Өмнөд Солонгосын найруулагчид AI руу хошуурч эхэллээ

Урлаг Урлаг01/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын кино үйлдвэрлэлийн салбарын орлого сүүлийн үед огцом буурч, эсрэгээрээ зардал нь өсөх болсон. Иймд кино бүтээгчид төсөв багатай үйлдвэрлэл рүү чиглэж, хиймэл оюун ухааны технологи ашиглах нь олширчээ.

Энэхүү шилжилтийг түүчээлж буй найруулагчдын нэг бол “Бусан хүрэх галт тэрэг” киногоороо танигдсан Ён Сан Хо. Тэрбээр энэ онд ер бусын бага төсөвтэйгээр “Царай муут” гэх киног бүтээсэн нь төсөөлөмгүй их амжилт дагуулаад байна. Тиймээс яг энэ стратегиэ баримтлан дараа дараагийн төслүүд дээрээ ажиллахаар төлөвлөжээ. “Царай муут” кино ойролцоогоор 200 сая воны төсөвтэйгөөр бүтсэн бөгөөд нэг сая гаруй үзэгчийг татаж, 11 тэрбум воны ашиг олсон. Өөрөөр хэлбэл, тус киноны орлого нь зардлаасаа 50 дахин байлаа.

 

Найруулагч Ён Сан Хо “Царай муут” киногоо бүтээхдээ зөвхөн нэг удаагийн туршилт гэж бодоогүй, цаашдын зам жимийг тодорхойлохоор зорьжээ. Түүний багадаа үздэг байсан ази кинонууд ихэнх нь төсөв багатай бүтсэн ч ер бусын их амжилт олж байсныг тэр жишээ татсан байна.

Ён Сан Хогийн “Wowpoint” кино компани болон “CJ” энтертайнмент хамтран “Алдагдсан диваажин” нэртэй киног төлөвлөөд байна. Уг киноны зардал нь 500 сая вон байх аж. Энэхүү шинэ төсөлд сураггүй алга болоод есөн жилийн дараа эргэн ирж буй хөвгүүний тухай гарна. Гол дүрд нь ахмад жүжигчин Ким Хюн Жү тоглох юм байна.

Найруулагч Кан Юн Сун ч бас хиймэл оюун ухаан ашиглан “Баруунш зугтсан нь” нэртэй киног бүтээжээ. 60 минут үргэлжлэх тус киног харьцангуй бага хугацаанд, бага төсөвтэйгөөр бүтээж чадсан нь энэ салбарын нэгэн дэвшил болж байна. Тус кинонд машины дэлбэрэлт, барилга нуралт, уралдаж хөөцөлдөж буй хэсэг зэрэг дээр хиймэл оюун ухааныг үр дүнтэйгээр ашиглажээ. Бодит байдал дээр 4-5 өдөр зарцуулж авах зураг авалтыг хиймэл оюун ухаан ашигласнаар 10-хан минутад бэлэн болгож байгаа аж. Мөн киноны нийт зардал нь 1.5 тэрбум вон болжээ.

Кино үйлдвэрлэлд хиймэл оюун ухаан ашиглах нь зардал болон цаг хугацаа хэмнэж, санхүүгийн эрсдэл багасгах хамгийн том давуу талтай. Үүний зэрэгцээ дэвшилтэт шинэчлэлийг өргөн хүрээнд санал болгож буйгаараа онцлог.

Одоогоор нэг кино үйлдвэрлэхэд дунджаар 10 тэрбум вон зарцуулдаг. Төсөв мөнгөний асуудлаас болоод бүтээгчид төсөөллөө хязгаарлахад хүрдэг гэдгийг салбарынхан хэлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоолоо

01/12/2025
Кино Урлаг

“366 дахь өдөр” уран сайхны кино олон улсын наадмаас хос шагнал хүртлээ

01/12/2025
Кино Урлаг

“Disney” компани “Frozen” анимейшний Олаф дүрийг робот хэлбэрээр бүтээж танилцууллаа

30/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Ши Ён дахин шүүмжлэлд өртөв

01/12/2025

Өмнөд Солонгосын найруулагчид AI руу хошуурч эхэллээ

01/12/2025

15 настай хүү квант физикийн докторын зэрэг хамгааллаа

01/12/2025

Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ

01/12/2025

“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоолоо

01/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.