Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Чу Жин Үн кино урлагаас явлаа
Кино

Чу Жин Үн кино урлагаас явлаа

Урлаг Урлаг09/12/2025Шинэчлэгдсэн:09/12/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 5-нд “Dispatch”-д гарсан нэгэн мэдээ алдартай нэгэн жүжигчнийг зодог тайлахад хүргэлээ. БНСУ-ын жүжигчин Чу Жин Үнийг ахлах ангид байхдаа машин хулгайлж, бэлгийн хүчирхийлэл зэрэг хүнд гэмт хэрэг үйлдэж, Хүүхдийн хорих газарт хоригдож байсан гэсэн мэдээ гарсан юм. Мөн насанд хүрсэн хойноо ч зодоон, согтуугаар машин барьсан хэргээр шийтгүүлж байсныг мэдээлсэн байлаа.

Энэ мэдээний дараа жүжигчний харьяалагддаг “SARAM Entertainment” агентлагаас мэдэгдэл гаргаж, жүжигчний багадаа хийж байсан хэргүүдийн талаар уучлал хүссэн ч бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдээгүй гэж зарласан.

Харин жүжигчин Чу Жин Үн энэ бүхний улмаас жүжигчний замналаа орхихоор шийджээ. Тэрбээр агентлагаараа дамжуулан гаргасан мэдэгдэлдээ “Сайн байцгаана уу. Би жүжигчин Чу Жин Үн байна. Юуны өмнө би өөрийгөө дэмжиж, итгэж ирсэн хүмүүсийн өмнө толгой бөхийлгөн хүлцэл өчмөөр байна. Би бага залуудаа үйлдэж байсан ичгэвтэр үйлдлээрээ та бүхний урмыг хугаллаа. Би бүх шүүмжлэлийг үг дуугүй хүлээн авч, өнөөдрөөс эхлэн жүжигчний ажлаасаа гарч байна. Энэ бол урьд өмнө хийж байсан хэргээ хүлээх миний үүрэг, хариуцлага юм. Цаашдаа би хувь хүний хувьд зөв амьдрахыг хичээх болно. Дахин уучлал гуйя. Надад харамсалтай байна” гэж дурджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кино зураг авалтын зөвшөөрөл, кино бүтээх зардлын буцаан олголтын мэдээлэл танилцуулав

11/12/2025
Кино Урлаг

“Tатар” уран сайхны киног “SO media” платформоос үзэх боломжтой боллоо

10/12/2025
Кино Урлаг

“Алтан бөмбөрцөг 2026” наадмын нэр дэвшигчид тодорлоо

09/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Нийслэлийн 2026 оны төсвөөс “Playtime Festival”-д зориулж 17.1 тэрбумаар авто зам тавьж, 530 саяар цахилгааны шугам барина

11/12/2025

Кино зураг авалтын зөвшөөрөл, кино бүтээх зардлын буцаан олголтын мэдээлэл танилцуулав

11/12/2025

Өвөрмонголын жүжигчин Б.Баасанжав Монголд амьдрахаар болжээ

10/12/2025

“Asia Artist Awards” ёслолын шилдгүүд тодорлоо

10/12/2025

Нью-Йоркийн загварын долоо хоногт амьтны арьс, үслэг эдлэл ашиглахыг хориглолоо

10/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.