Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Чу Жин Үн кино урлагаас явлаа
Кино

Чу Жин Үн кино урлагаас явлаа

Урлаг Урлаг09/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 5-нд “Dispatch”-д гарсан нэгэн мэдээ алдартай нэгэн жүжигчнийг зодог тайлахад хүргэлээ. БНСУ-ын жүжигчин Чу Жин Үнийг ахлах ангид байхдаа машин хулгайлж, бэлгийн хүчирхийлэл зэрэг хүнд гэмт хэрэг үйлдэж, Хүүхдийн хорих газарт хоригдож байсан гэсэн мэдээ гарсан юм. Мөн насанд хүрсэн хойноо ч зодоон, согтуугаар машин барьсан хэргээр шийтгүүлж байсныг мэдээлсэн байлаа.

Энэ мэдээний дараа жүжигчний харьяалагддаг “SARAM Entertainment” агентлагаас мэдэгдэл гаргаж, жүжигчний багадаа хийж байсан хэргүүдийн талаар уучлал хүссэн ч бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдээгүй гэж зарласан.

Харин жүжигчин Чу Жин Үн энэ бүхний улмаас жүжигчний замналаа орхихоор шийджээ. Тэрбээр агентлагаараа дамжуулан гаргасан мэдэгдэлдээ “Сайн байцгаана уу. Би жүжигчин Чу Жин Үн байна. Юуны өмнө би өөрийгөө дэмжиж, итгэж ирсэн хүмүүсийн өмнө толгой бөхийлгөн хүлцэл өчмөөр байна. Би бага залуудаа үйлдэж байсан ичгэвтэр үйлдлээрээ та бүхний урмыг хугаллаа. Би бүх шүүмжлэлийг үг дуугүй хүлээн авч, өнөөдрөөс эхлэн жүжигчний ажлаасаа гарч байна. Энэ бол урьд өмнө хийж байсан хэргээ хүлээх миний үүрэг, хариуцлага юм. Цаашдаа би хувь хүний хувьд зөв амьдрахыг хичээх болно. Дахин уучлал гуйя. Надад харамсалтай байна” гэж дурджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026
Кино Урлаг

“Netflix” компани “TikTok”-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна

18/06/2026
Кино Урлаг

Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо байгуулагдлаа

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Г.Даваадалай анхны цомгоо гаргаж, “Cosmic Ocean” нэртэй тоглолтоо толилуулна

18/06/2026

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд таван шинэ номинаци нэмэгдлээ

18/06/2026

“Netflix” компани “TikTok”-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна

18/06/2026

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.