Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ
Өв соёл

“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ

Урлаг Урлаг21/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт хоёр блок, зургаан нэрийн цуврал шуудангийн маркийн нээлт /2025.12.19/ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо.

Монгол Улс 2024 оны байдлаар нийт 17 соёлын биет бус өвийг (СББӨ) ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. Эдгээрээс “Монгол шуудан” ХК 2019 онд “ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт хоёр блок, таван нэрийн анхны цуврал маркийг гүйлгээнд гаргасан.

Үүний үргэлжлэл “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус  өвүүд-2” сэдэвт хоёр блок, зургаан нэрийн шуудангийн хоёрдахь цуврал маркинд Монголын найман соёлын биет бус өвийг дүрслэн харуулжээ. Үүнд, Монгол тууль (2009), Монголын уламжлалт Хөөмэйн урлаг (2010), Монгол баяр наадам (2010), Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа (2011), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), Ботго авахуулах зан үйл (2015), Уул овоо тахих Монгол зан үйл (2017), Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019) багтаж байна.

Ингэснээр ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын 17 соёлын биет бус өвөөс 15 нь шуудангийн марк болж хэвлэгдлээ.

Маркийг Бүгд Найрамдах Франц Улсад хэвлэсэн бөгөөд сонирхсон хүмүүс хот, хөдөөгийн шуудангийн салбаруудаас худалдан авч болох ажээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлт болов

26/02/2026
Өв соёл Урлаг

“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

25/02/2026
Өв соёл Урлаг

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо

26/02/2026

Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, найруулагч Б.Тамир нарын ХОРШИЛ

26/02/2026

“ХААН” галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.