Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Киви Чоугийн “Deadline” киног үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хоригложээ
Кино

Киви Чоугийн “Deadline” киног үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хоригложээ

Урлаг Урлаг20/12/2025Шинэчлэгдсэн:20/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хонконгийн эрх баригчид найруулагч Киви Чоугийн “Deadline” киног олон нийтэд үзүүлэхийг хориглосон бөгөөд уг кино нь “Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж мэдэгдсэн байна.

Чоу өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан, олон нийтэд гаргах кинонуудыг ангилан шалгадаг албан ёсны байгууллагаас уг кинонд үзвэрийн лиценз олгохгүй гэдгийг мэдэгдсэн талаараа бичжээ. Найруулагчийн хэлснээр, кино, сонин, нийтлэлийн удирдах газар (Office for Film, Newspaper and Article Administration) уг шийдвэрийг тус бүтээлийг дөрвөн сарын турш цензурын хяналтад оруулсныхаа дараа гаргасан байна. Энэхүү шийдвэр нь “Deadline” киног Хонконгийн кино театрууд болон бусад олон нийтийн орчинд хууль ёсоор үзүүлэх боломжийг бүрэн хааж байгаа юм.

Хятадаар бичиж, англиар орчуулагдсан мэдэгдэлдээ Чоу 2020 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд үндэслэсэн уг шийдвэрийг “утгагүй, хэтрүүлсэн, бүдүүлэг, шударга бус” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр хэрэв зөвшөөрөлгүйгээр киногоо үзүүлбэл 1 сая хонконг ам.доллар хүртэл торгууль төлөхөөс гадна гурван жил хүртэл хорих ял авах эрсдэлтэйг онцолсон байна. Найруулагч давж заалдах талаар хуульчтай ярилцсан ч, “Шүүх засаглал нуран унасан энэ үед Засгийн газрыг шүүхэд өгөх нь үр дүн багатай” гэсэн хариу сонсжээ. “Хэрвээ би заргалдаад ялагдвал, Засгийн газар надаас нэг сая гаруй ам.долларын шүүхийн зардлыг нэхэмжилж магадгүй” гэж Киви Чоу хэлсэн байна.

“Үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонконгт “гамшиг” авчирсан бөгөөд энэ бол түүний бас нэг жишээ. Анх арилжааны зориулалттай кино байсан бүтээл маань албадлагаар төрийн үйл явдал болон хувирч, үндэсний аюулгүй байдалд нийцэхгүй кино хэмээн дүгнэгдлээ. Кино маань Хонконгт үзүүлэх боломжгүй болсон бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байна” гэж Чоу бичжээ. Гэсэн ч тэрбээр цаашид кино уран бүтээлээ үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдэж, өөрийн төрж өссөн Хонконгт хэзээ нэг өдөр “Deadline” киногоо үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Оскар”-ын гадаад хэлээрх шилдэг уран бүтээлд 15 кино өрсөлдөж байна

19/12/2025
Кино Урлаг

Кино урлагийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

19/12/2025
Кино Урлаг

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Киви Чоугийн “Deadline” киног үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хоригложээ

20/12/2025

Онцгой амжилт гаргасан 72 хүүхэд “Оны онцлох хүүхэд” боллоо

20/12/2025

Тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна

20/12/2025

“Оскар”-ын гадаад хэлээрх шилдэг уран бүтээлд 15 кино өрсөлдөж байна

19/12/2025

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.