“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар ирэх 2026 оны эхний хагасын тоглолтуудын хуваариа сонгодог урлагт шимтэгсдэд хүргэлээ.
Тэрбээр ирэх оны эхний хагаст дараах театруудад тус тус гоцлох аж.
- Ж.Верди “Трубадур” дуурь нэгдүгээр сарын 15, 18, 20, 23-нд Итали, Генуя ( Genova ) хотын “Teatro Carlo Felice” театр, удирдаач маэстро Жанпаоло Бизанти
- Ж.Пуччини “Мадам батерфлай” дуурь нэгдүгээр сарын 31, 2 сарын 3, 6-нд Герман, Мюнхэн хотын “Bayerische Staatsoper” театр, удирдаач Эүн Сүн Ким
- Ж.Верди “Бал Маскарад” дуурь хоёрдугаар сарын 20, 23, 26-нд Франц, Парис хотын “Opera national de Paris”, “Opera Bastille” театр, удирдаач Спэранца Скаппуччи
- Ж.Верди “Трубадур” дуурь хоёрдугаар сарын 27, гуравдугаар сарын 1, 6, 8-нд Итали, Триест хотын “Teatro Lirico Giuseppe Verdi di Trieste” театр, удирдаач Ренато Палумбо
- П.Масканьи “Rapsodia Satanica / Cavalleria Rusticana” дуурь гуравдугаар сарын 22, 26, 28 -нд Итали, Болонья хотын “Teatro Comunale di Bologna” театр, удирдаач маэстро Данил Орен
- Ж.Верди “Симон бокканегра” дуурь дөрөвдүгээр сарын 21, 23, 25-нд Испани, Лас Палмас хотын “Teatro Perez Galdos” театр удирдаач маэстро Франческо Иван Чампа
- Ж.Верди “Бал маскарад” дуурь тавдугаар сарын 12, 15, 17, 24-нд Итали, Флоренц хотын “Teatro del Maggio Musicale Fiorentino” театр, удирдаач Эммануэль Чекнаворян

