Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»“Adobe”, “ChatGPT” зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ
Технологи

“Adobe”, “ChatGPT” зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ

Урлаг Урлаг24/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Adobe” компани “Photoshop”, “Express” болон “Acrobat” аппликейшнүүдээ “ChatGPT” платформд нэгтгэснээ зарлаж, бүтээлч болон оффисын ажлыг үгээр удирдах шинэ эрин үеийг эхлүүллээ.

Ингэснээр хэрэглэгчид тусгай программ нээх шаардлагагүйгээр “ChatGPT” дотор шууд зураг засварлах, дизайн бүтээх, бичиг баримт боловсруулах боломжтой. Энэхүү нэгдэл нь “Adobe”-ийн агент суурьтай AI хөгжүүлэлтийн дараагийн алхам бөгөөд анх удаа ашиглаж буй хүмүүст ч ойлгомжтой, харин туршлагатай дизайнеруудын хувьд цаг хэмнэх ухаалаг шийдэл болж байна. Өөрөөр хэлбэл “яаж хийх вэ” гэсэн асуултаас эхлээд “ингэж хийгээд өг” гэсэн бодит гүйцэтгэл хүртэл бүх процесс ярианы хэлбэрээр өрнөнө гэдгээрээ онцлог юм.

Adobe x ChatGPT: Зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 1)

Тодруулбал, “ChatGPT”-ийн харилцан ярианд суурилсан интерфэйс болон Adobe-ийн хүчирхэг функцүүд хосолсноор хэрэглэгчид:

  • “Photoshop”-оор зургийнхаа гэрэл, өнгийг нарийн тохируулах, Glow, Glitch зэрэг эффект нэмэх
  • “Adobe Express”-ээр сошиал контент, постер, танилцуулга бэлтгэх
  • “Adobe Acrobat”-аар PDF файл засварлах, текст ба хүснэгт татах, файл нэгтгэх, шахах, хөрвүүлэх зэрэг ажлыг “ChatGPT” дээр хийх боломжтой болжээ.
Adobe x ChatGPT: Зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 2)

Энэхүү интеграц нь ойрын хугацаанд “ChatGPT” платформд үе шаттайгаар нэвтэрч, эхний ээлжид Go, Plus, Pro эрхтэй хэрэглэгчдэд нээгдэхээр төлөвлөгдөж байна.

Эх сурвалж: Buro247.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Технологи Урлаг

“TikTok” нэг минутын цувралд зориулсан апп нэвтрүүллээ

19/01/2026
Технологи Урлаг

“Google”-ийн хиймэл оюун ухаан хоёр сар хүрэхгүй хуганцаанд нэг тэрбум зураг бүтээв

14/01/2026
Технологи Урлаг

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.