Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана
Гадаад мэдээ

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

Урлаг Урлаг20/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Event Horizon Telescope (EHT) төслийн эрдэмтэд огторгуйн ажиглалтын түүхэнд анх удаа хар нүхний хөдөлгөөнийг гэрэл зурагт буулгахаар төлөвлөж байна. The Guardian сонинд мэдээлснээр, M87 галактикийн төв дэх хар нүх нь ажиглалтын объект болно.

“Магадгүй бид хар нүх хэр хурдан эргэж, эргэлтээс үүсэх урсгалаас хий тоосонцор хэрхэн ялгардгийг илүү сайн ойлгож чадах болов уу. Энэ бол манай судалгааны хамгийн чухал шийдэгдээгүй асуудлуудын нэг юм. Эдгээр урсгал нь галактикийн, түүгээр барахгүй түүнийг тойрсон бусад галактикийн хувьслыг бүхэлд нь өөрчилж чаддаг” гэж төслийг санаачлагчдын нэг Сера Маркофф ярилаа.

M87 галактикийн хар нүх нь 6 тэрбум нарны масстай тэнцэх хэмжээний том бөгөөд нарны аймагтай ойролцоо хэмжээтэй орон зайг эзэлдэг. Сансар огторгуй дахь ийм том хэмжээтэй биетүүд харьцангуй удаан хөдөлдөг тул одон орон судлаачид телескопоор хэд хэдэн зургийг авч, дүрс бичлэг хэлбэрээр үзүүлэх боломжтой ажээ. Уг хар нүхний зургийг судалгаанд хамгийн таатай үе буюу энэ оны 3, 4 дүгээр сард авахаар төлөвлөжээ.
EHT нь Антарктидаас эхлээд Испани, Өмнөд Солонгос хүртэл дэлхий даяар байрлах сансрын 12 дуран авайгаас бүрдсэн сүлжээ юм. 2019 онд EHT-ийн дуран авайнуудаар анх удаа хар нүхний сүүдрийн зургийг авч байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Magnolian-ы шинэ цомог ирэх зургаадугаар сард гарна

27/05/2026

Г.Ариунбаатар Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дууллаа

27/05/2026

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Богд хааны ордон музейд ажиллалаа

27/05/2026

Ардын дууны уралдаанд 170 хүүхэд авьяасаа сорив

27/05/2026

Брэд Питт дахин гэрлэх бодолгүй

26/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.