Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Кристен Стюарт Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхиж байна
Кино

Кристен Стюарт Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхиж байна

Урлаг Урлаг28/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Twilight” цувралын жүжигчин Кристен Стюарт ерөнхийлөгч Дональд Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхих гэж байна. Тэрбээр “The Times” хэвлэлд ярилцлага өгөхдөө “Америкт чөлөөтэй ажиллаж чадахгүй байгаа тул Европт кино бүтээж, карьер эхлүүлэх талаар бодож байгаа” гэжээ. Түүний найруулсан анхны уран бүтээл “The Chronology of Water”-ын зураг авалтыг Латви улсад хийсэн билээ. Энэ уран бүтээлийг АНУ-д ч хийж болох л байсан гэж тэр хэлжээ.

Трамп АНУ-аас бусад улсад бүтээсэн кинонд 100 хувийн тариф тогтооно гэж заналхийлсэн. Энэ заналхийлэл нь кино салбарт байж боломгүй зүйл гэдгийг Стюарт хэлж байна. “Трампын эрин үед бодит байдал бүрэн сүйрч байна. Бид түүний энэ номоос өөрсдийн хуудсаа салгаж аваад, амьдрахыг хүссэн газартаа бодит байдлыг бүтээх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Кристен Стюарт Лос Анжелес, Нью-Йорк хотуудад сэлгэн амьдардаг. Тэрбээр цаашид эх орондоо амьдрахгүй гэж бодож байгаа аж.

“Би энд чөлөөтэй ажиллаж чадахгүй байна. Гэлээ гээд бүрэн бууж өгөхгүй. Би Европт кино үйлдвэрлэж, түүнийгээ америкчуудын ам руу чихэх болно” гэж Стюарт хэлжээ.

Трамп тарифын нэмэгдлийнхээ талаар тайлбарлахдаа “Манай кино бүтээгчдийн бизнесийг бусад улс яг л хүүхдээс чихрийг нь авч байгаа юм шиг хулгайлдаг. Сул дорой, ур чадваргүй захирагчтай Калифорни муж ялангуяа үүнд өртдөг. Энэ хэзээ ч дуусдаггүй асуудлыг урт хугацаандаа шийдэхийн тулд АНУ-аас бусад улсад хийсэн бүх төрлийн кинонд 100 хувийн тариф ногдуулах болно. Анхаарал тавьсанд баярлалаа. АМЕРИКИЙГ ДАХИН АГУУ БОЛГОЁ” гэж байв.

Калифорнийн захирагч Гэвин Ньюсом энэ шийдвэрийг АНУ-ын кино урлагт нөхөж баршгүй хохирол болно гэж мэдэгджээ. Мөн 100 хувь тэнэг алхам гэж буруутгасан байна. Гэхдээ одоогоор Трампын тариф хэрэгжиж эхэлсэн зүйл үгүй.

Трамп өмнө нь Кристен Стюартын талаар үг хэлж байсан удаатай. Кристен Стюарт “Twilight”-д хамтран тоглосон Роберт Паттинсонтой үерхдэг байхдаа түүнийг хуурсан гэх цуу ярианд холбогдож байв. Энэ үед Трамп жиргээндээ “Роберт Паттинсон түүнтэй дахиж нийлэх хэрэггүй. Кристен Стюарт түүнийг яг л нохой шиг хуурлаа, дахиад ч хуурах болно. Харж л байгаарай. Роберт үүнээс илүүг хийж чадна” гэж байв. Хэдэн өдрийн дараа тэр дахин энэ асуудлаар жиргэхдээ “Роберт Паттинсон Кристен Стюартыг зайлуулах хэрэгтэй гэдэг дээр би зөв хэлсэн биз дээ. Хэдэн жилийн дараа тэр надад баярлах болно. Ухаантай бай, Роберт” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

БНСУ-д Монголын уран сайхны болон баримтат кинонууд цувралаар гарч эхэллээ

28/01/2026
Кино Урлаг

700 гаруй уран бүтээлч хиймэл оюун ухаанд бүтээлээ ашиглуулахаас татгалзлаа

27/01/2026
Кино Урлаг

Орон нутгийн үзэгчдийг байлдан дагуулахаар “Задлаагүй захиа” кино замдаа гарчээ

27/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

28/01/2026

Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна

28/01/2026

Кристен Стюарт Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхиж байна

28/01/2026

БНСУ-д Монголын уран сайхны болон баримтат кинонууд цувралаар гарч эхэллээ

28/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.