Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Про” театр “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
Театр

“Про” театр “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна

Урлаг Урлаг30/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжиг, Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон “Про” театрын уран бүтээлчид дараагийн уран бүтээлээ хүргэх гэж байна.

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна.

Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм.

Жүжгийн гол үйл явдал нь ганц бие эх болон түүний өсвөр насны хүүгийн харилцаан дээр өрнөнө. Эх нь хүүтэйгээ бодит амьдрал дээр ойлголцож чадахгүйн улмаас нийгмийн сүлжээ, онлайн орчноор дамжуулан хүүгийнхээ амьдралд орж, “өөр хүн” болж түүнтэй харилцаж эхэлснээр драмын хурц зөрчил үүснэ.

Энэ жүжиг нь нийгэмд өнөөдөр бодитоор тулгамдаж буй эцэг эх–хүүхдийн харилцааны хямрал, дижитал орчны нөлөө, ганцаардал ба харилцааны дутагдал зэрэг асуудлыг хөнддөг орчин үеийн сэтгэлзүйн драм юм.

Монголын хотжилт, амьдралын хэмнэл, өсвөр насныхны цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед энэхүү жүжгийн сэдэв, түүх нь үзэгчдэд дэндүү ойрхон бөгөөд үзэгчдэд тайзан дээрээс өөрийгөө болон ойр дотны хүнээ хөндлөнгөөс харах, нөхцөл байдлыг нь мэдрэх боломжийг орчин үеийн театрын хэлээр дамжуулан хүргэх юм.

“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.

Жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэсэн “Аддамсын гэр бүл”-ийн адал явдал

30/01/2026
Театр Урлаг

УДЭТ-ын бүтээл “Анна каренина” жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана

28/01/2026
Театр Урлаг

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын симфони найрал хөгжим киноны хөгжмүүдийг эгшиглүүллээ

26/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Лизагийн сурталчилсан “Улаан бадамлянхуйн тэнгис”-ийн аялал жуулчлал огцом өсөв

30/01/2026

“Avatar” уран сайхны киноны гуравдугаар анги 6 тэрбум ам.долларын орлого олж, дээд амжилт тогтоолоо

30/01/2026

“Про” театр “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна

30/01/2026

Чехийн үндэсний музейд Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг дэлгэнэ

30/01/2026

Хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэсэн “Аддамсын гэр бүл”-ийн адал явдал

30/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.