Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ
Кино

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

Урлаг Урлаг03/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Меланиа Трампын олон нийтэд төдийлөн ил байдаггүй хувийн амьдралыг харуулсан баримтат кино кинотеатруудад гарч, нээлтийн амралтын өдрүүдээр 7 сая ам.доллароос давсан орлого олжээ.

Кино санхүүгийн шинжилгээ хийдэг “Тhe Numbers” сайтын мэдээлснээр “Melania: Twenty Days to History” /Меланиа: Түүхийг бүтээсэн 20 өдөр/ нь 2026 он гарснаас хойшх хамгийн өндөр орлоготой баримтат кино болоод байна.

Харьцуулбал, нэгдүгээр сард нээлтээ хийсэн “Holding Liat” баримтат кино ням гарагийн байдлаар ердөө 28 мянган ам.долларын орлого олж, хоёрдугаарт бичигджээ.

2025 оны хамгийн өндөр орлоготой баримтат кинонуудын нэг нь “Becoming Led Zeppelin” байсан бөгөөд АНУ-ын дотоодын зах зээлээс ойролцоогоор 10.4 сая ам.долларын ашиг олсон байна.

“Улс төрийн харьяаллаас үл хамааран, өвөрмөц санааг гоо зүйн өндөр түвшинд, нямбай хэрэгжүүлбэл үзэгчид түүнийг хүлээн авдгийг энэ амжилт харуулж байна” хэмээн Меланиа Трампын ахлах зөвлөх, агент Марк Бекман хэлжээ.

Нэгдүгээр сарын 30-нд нээлтээ хийсэн уг баримтат кино нь Ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны тангараг өргөх ёслолын өмнөх өдрүүдийг тэргүүн хатагтайн өнцгөөс, тайзны ард өрнөсөн үйл явдлуудтай нь харуулдгаараа онцлог. Amazon MGM Studios уг баримтат кино болон Prime Video дээр цацагдах нэмэлт цувралын лицензийг авахад 40 сая ам.доллар төлжээ. Харин найруулагчаар нь 2017 онд бэлгийн зүй бус үйлдлийн хэрэгт холбогдсоноор карьер нь уналтад орсон, өмнө нь “Rush Hour” цувралаар танигдсан Бретт Ратнер ажиллажээ.

“Чухал уулзалтууд, хувийн ярианууд, өмнө нь хэзээ ч олон нийтэд үзүүлж байгаагүй орчин, нөхцөл байдлыг багтаасан онцгой бичлэгүүдээр дамжуулан Меланиа нь хатагтай Трамп дэлхийн хамгийн нөлөө бүхий албан тушаалуудын нэгэнд эргэн ирж буйг харуулна” хэмээн Amazon компанийн хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.

Хэдийгээр нээлтийн орлого өндөр байгаа ч уг кино шүүмжлэгчдээс тийм ч таатай үнэлгээ аваагүй бөгөөд Letterboxd платформ дээр зохион байгуулалттай сөрөг үнэлгээнд өртсөн байна. Business Insider-ийн сэтгүүлч Питер Кафка уг баримтат киног “уйтгартай” хэмээн тодорхойлсон ч Трампын гэр бүлийн үнэнч шүтэн бишрэгчдэд хүрч магадгүй гэжээ.

“Үүнийг хуримын бичлэгтэй зүйрлэж болох юм. Магадгүй бичлэгт гарч буй хүмүүс өөрсдөө үзэхийг хүсэх байх. Гэхдээ үүнээс өөр хэн нэгэнд сонирхолтой санагдана гэдэгт итгэхэд бэрх” хэмээн Кафка бичжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026
Кино Урлаг

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026
Кино Урлаг

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

03/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Dj Koo хайр сэтгэлээ мөнхөллөө

03/02/2026

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.