Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ
Археологи

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

Урлаг Урлаг04/02/2026Шинэчлэгдсэн:05/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Юрийн галавын дунд үед хамаарах (174.7-161.5 сая жилийн өмнөх) хоёр нутагтан амьтны чулуужсан мөр Хятадын нийслэл Бээжин хотын орчмоос олджээ. “Xinhua” агентлагийн мэдээлснээр, ийм олдвор Ази тивд анх удаа илэрсэн нь энэ юм.

Хоёр хөлийн мөр нэг хавтан дээр чулуужиж үлдсэнийг  Бээжингийн Мэньтоугоу дүүрэг дэх уулын энгэрээс олжээ.

Энэхүү мөрүүдийг нэг амьтных байх магадлалтайг тогтоосон байна. Мөрүүдийн нэг нь нэлээд тод хадгалагдан үлдсэн бөгөөд урт нь 1.5 см, өргөн нь 1.3 см юм.

Энэхүү олдвор нь Юрийн галавын үеийн Ази тив дэх судлагдаагүй үлдсэн хоёр нутагтан амьтдыг судлахад тус дөхөм болохын зэрэгцээ 160 сая жилийн өмнөх Хятадын хойд нутгийн газар зүй ба байгаль орчны нөхцөл байдал, биологийн олон янз байдлыг судлахад шинэ мэдээллийг өгөх ажээ.

“Энэ бол Хятадад төдийгүй Азид Юрийн галавын үеийн хоёр нутагтан амьтны чулуужсан мөр илэрсэн анхны тохиолдол юм” гэж Бээжин хот дахь Хятадын Газар зүйн шинжлэх ухааны их сургуулийн мэргэжилтэн Шин Лида ярьсан байна.

Олдварын талаарх судалгааны өгүүлэл шинжлэх ухааны “Ichnos” сэтгүүлд нийтлэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Таван нүдэн хээтэй дээл

19/06/2026
Археологи Урлаг

Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна

05/06/2026
Археологи Урлаг

Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа

04/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.