Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
Сонгодог урлаг

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно

Урлаг Урлаг05/02/2026Шинэчлэгдсэн:24/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгохоор Засгийн газрын өчигдөр /2026.02.04/-ийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.

2009 оноос сонгодог урлагт хүчин зүтгэж яваа тэрбээр 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаан II байр,  мөн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Мөн 2012 онд алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд түрүүлж, 2013 онд Франциско Винасын нэрэмжит уралдааны дэд байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучны тусгай шагнал, 2015 онд “BBC Cardiff Singer of the World”-ын үзэгчдийн нэрэмжит шагнал, 2016 онд “Seoul International Music Competition” уралдаанд III байрыг эзэлж байв.

2011 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин болж байсан Э.Амартүвшин үүнээс 11 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртсэн юм.

Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг дуурийн гол болон туслах дүрд тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан юм.

С.Марта

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Залуу төгөлдөр хуурч Г.Бадмаараг “Карнеги Холл”-д уригдан тоглож, шүүмжлэгчээс өндөр үнэлгээ хүртлээ

05/06/2026
Сонгодог урлаг Урлаг

У.Эмүжин АНУ-ын “Кришинда” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлжээ

03/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ

01/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.