Өдгөө 63 настай, “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг жүжигчний шагналт Малайз-Хятад гаралтай жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одтой болох гэж байна. Тэрбээр энэ хоёрдугаар сарын 28-нд алдрын одоо хүлээж авах бөгөөд энэхүү од нь Холливуудын алдрын гудамжны 2836 дахь од аж.
Жүжигчин Мишель Иео 1960 оны наймдугаар сарын 6-нд Малайз улсын Перак хотноо мэндэлжээ. Түүнийг багад нь Ёо Чу Кен хэмээдэг байсан гэнэ. Тэрбээр 1980-аад оны үед Хонконгод уран бүтээлийн гараагаа эхлүүлж, Холливуудыг зорьжээ.
Мишель Иео карьерынхаа эхэн үед буюу Хонконг ажиллах үедээ адал явдалт кинонууд дүр бүтээж, танигдсан. Харин алдарт Жэймс Бонд цувралын “Tomorrow never dies”, “Crouching Tiger, Hidden Dragon” зэрэг кинонд тоглосноороо барууны үзэгчдэд алдаршжээ.
Түүний сүүлийн үеийн кинонуудаас дурдвал, “Crazy rich asians”, “Shang-chi and the Legend of the Ten rings”, түүний “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг жүжигчний шагнал хүртсэн “Everything everywhere all at once” зэргийг нэрлэж болох юм.

