Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр
Дуу хөгжим

Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр

Урлаг Урлаг29/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд суралцаж, эмчийн мэргэжил эзэмшсэн ч хөгжмийн хүсэл сонирхлоо орхилгүй, өөрийн авьяасыг сорихоор шийдсэн нь түүний амьдралын чухал эргэлт байв. Ийн тэрбээр 2006 онд “A-Sound” хамтлагийн нэгэн өнгө болжээ.

Тус хамтлагтайгаа тэрбээр “Release” цомгоо 2008 онд, “Зуун наст” цомгоо 2012 онд гаргаж, уран бүтээлийн замналаа өргөжүүлсэн. “Хайртай”, “Шал дэмий”, “Уянга”, “Forever” зэрэг дуунууд нь сонсогчдын дунд танигдаж, хамтлагийн нэр хүндийг өсгөсөн бүтээлүүдийн тоонд ордог. 2014 онд “Цонхон дээр суусан ялаа” төслийн цомгоо зарласан нь түүний уран бүтээлийн нэгэн онцлох үе байлаа.

Мөн тэрбээр дуулахаас гадна жүжиглэх авьяастайгаа 2018 онд “Яг түүн шиг-3” шоунд оролцож харуулсан юм.

Харамсалтай нь, энэ оны тавдугаар сард “A-Sound” хамтлаг 20 жилийн ойгоо “Баяртай” тоглолтоор тэмдэглэж, тухайн тоглолтынхаа үеэр албан ёсоор тарж буйгаа зарласан. Харин дуучин Ц.Тэмүүлэнгийн хувьд соло уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхээ мэдэгдээд буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин, продюсер Д.Болд “Хайрын хүч” тоглолтоо Эрдэнэтэд хийнэ

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдэг хамтлагууд тодорлоо

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр

29/10/2026

Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

29/10/2026

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

29/10/2026

Жүжигчин Э.Намуун “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр тайзнаа эргэн ирлээ

29/10/2026

“Аавдаа хайртай” киноны гол дүрд Гавьяат жүжигчин Ё.Цог, түүний ач охин, жүжигчин Х.Баярмаа нар тогложээ

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.