Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжигчин Ш.Алтанцэцэг эхчүүд, эмэгтэйчүүдийг баярлуулахаар тоглолт хийнэ

Жүжигчин Ш.Алтанцэцэг эхчүүд, эмэгтэйчүүдийг баярлуулахаар тоглолт хийнэ

Урлаг Урлаг04/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10441137_562963157154956_7030526541405956896_n5867489372014-06-04-15-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа юм. Тэрбээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй сүүлийн 6-7 жилийн хугацаанд эхчүүд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө олон гайхалтай хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулсаар яваа юм.

   Уран бүтээлч хүний бусдыг манлайлах, сайн сайханд уриалах нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж явдаг эрхэм уран бүтээлч маань эхчүүд, эмэгтэйчүүдээ баярлуулах ээлжит ажилдаа ханцуй шамлан орж энэ сарын 8-нд 13:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд “Сүүтэй ертөнц ижии” нэртэй Рок поп, Нийтийн дуучид, Хошин урлагийнхны хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж буй юм. Тус тоглолт 5-н хэсгээс бүрдэж буй бөгөөд Эрүүл саруул, эд баялагтай элбэг дэлбэг амьдрахын тухай лекц ярилцлага, эхчүүд эмэгтэйчүүдийг магтан дуулсан сайхан дуунууд, хошин урлагийн мастеруудын хамтарсан үзүүлбэр зэрэг гайхалтай тоглолт болох нээ.

   “Сүүтэй ертөнц ижии” тоглолтын урилга 9000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд 1617 дугаарт холбогдон урилгаа хүргүүлэх боломжтой бөгөөд 99775474, 88005544 дугаараас тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.