Холливудын жүжигчин Дуэйн Жонсон “Disney”-ийн нэр хүндтэй “Disney Legends” шагналыг хүрлээ. Тэрбээр наймдугаар сарын 16-нд АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотод болсон “Disney”-ийн “D23” арга хэмжээний үеэр “Disney Legends” хүндэтгэлийг хүртсэн байна. Дуэйн Жонсонд шагналыг нь түүний “Jungle Cruise” киноны хамтран тоглосон жүжигчин Эмили Блант гардуулжээ.
Шагналаа гардан авсны дараа Дуэйн Жонсон тайзан дээрээс үзэгчдэд хандан охин Симоне Жонсоны төрсөн өдөр тохиож байгааг хэлсэн бөгөөд улмаар тэрбээр танхимд цугласан олон мянган хүнийг охиндоо зориулан “Happy Birthday” дууг хамтдаа дуулахыг уриалжээ.
Дуэйн Жонсон “Disney”-тэй олон жилийн турш хамтран ажилласан бөгөөд түүний “Disney”-ийн ертөнц дэх хамгийн алдартай дүрүүдийн нэг нь “Moana” хүүхэлдэйн киноны Мауи юм. Тэрбээр уг дүрд дуу оруулсан төдийгүй 2026 онд нээлтээ хийсэн “Moana” уран сайхны киноны увилбарт Мауиг дахин бүтээсэн юм.
“Disney Legends” шагнал нь “Disney” компанийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан жүжигчин, уран бүтээлч болон бусад салбарын төлөөлөгчдөд олгодог хамгийн нэр хүндтэй хүндэтгэлүүдийн нэг юм.

