Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ
Кино

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

Урлаг Урлаг16/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Netflix” өөрийн хамгийн их хандалттай бүтээл болох “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киноныхоо үргэлжлэлийг хийж эхэлснээ албан ёсоор мэдэгдлээ.

Хүүхэлдэйн киноны шинэ анги бол “Netflix” (NFLX.O) болон найруулагч Мэгги Канг, Крис Аппелханс нарын бүтээлч хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд олон жилийн хугацаатай онцгой эрхт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй анхны төсөл юм. “Үзэгчид Солонгосын түүх, солонгос дүрүүдийг дахин үзэхийг хүсэж байгаад Өмнөд Солонгосын найруулагчийн хувьд туйлын их баяртай байна. Бидний бүтээсэн энэхүү ертөнцөд маш их зүйл бий. Энэ бол зөвхөн эхлэл” хэмээн Канг ярилаа.

“Sony Pictures Animation” студид бүтээсэн уг кинонд “Huntrix” хамтлагийн гишүүд болох Руми, Мира, Зои нар к-поп оддын амьдралаа чөтгөрийн ангуучдын нууцлаг амьдралтай хэрхэн хослуулж буй тухай өгүүлдэг. Киноны гол дуу болох “Golden”-ийг дуучин Эжай, Аудри, Рэй Ами нар амилуулсан бөгөөд уг бүтээл “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлсэн юм.

Уг кино 31 дэх удаагийн “Шүүмжлэгчдийн сонголт” (Critics Choice Awards) шагнал болон 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмаас тус бүр шилдэг анимейшн, шилдэг дууны шагналыг хүртээд байна. Мөн Оскарын наадмын хоёр төрөлд нэр дэвшээд байгаа билээ.

Түүнчлэн “Golden” дуу нь “Грэмми”-ийн наадмаас шилдэг дуу бичлэгийн шагналыг хүртсэнээр уг шагналыг авсан анхны к-поп бүтээл болж түүхэнд бичигдсэн байна.

“Netflix” компаниас 2026 оны нэгдүгээр сард мэдээлснээр, уг киног зургаан сарын хугацаанд 482 сая хүн үзсэнээр дээд амжилтыг эвджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Тим Буртон шинэ анимейшн бүтээл дээр ажиллаж байна

29/10/2026
Кино Урлаг

Дараагийн Жеймс Бондын жүжигчин 2026 оны сүүлээр тодрох төлөвтэй байна

29/10/2026
Кино Урлаг

Киану Ривз, Ма Дон Сок нар “The Gangster, The Cop, The Devil” киноны Холливуд хувилбарт хамтран тоглож магадгүй

29/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026

Тим Буртон шинэ анимейшн бүтээл дээр ажиллаж байна

29/10/2026

Дараагийн Жеймс Бондын жүжигчин 2026 оны сүүлээр тодрох төлөвтэй байна

29/10/2026

Киану Ривз, Ма Дон Сок нар “The Gangster, The Cop, The Devil” киноны Холливуд хувилбарт хамтран тоглож магадгүй

29/10/2026

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.