Америкийн кино урлагийн академиас зохион байгуулдаг “Оскар”-ын кино наадам 98 дахь удаа боллоо.
Тус наадмын шилдгээр шалгарсан уран бүтээл, уран бүтээлчдийг танилцуулъя.
- Шилдэг кино: Адам Соммер, Сара Мерфи, Пол Томас Андерсон /”One Battle After Another”/

- Шилдэг найруулагч: Пол Томас Андерсон /”One Battle After Another”/

- Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин: Майкл Б Жордан /”Sinners”/

- Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин: Жесси Бакли /”Hamnet”/

- Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин: Шон Пенн /”One Battle After Another”/
- Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин: Эми Мадиган /”Weapons”/

- Шилдэг сэдэвчилсэн зохиол: Пол Томас Андерсон /”One Battle After Another”/
- Шилдэг эх зохиол: Райан Күүглер /”Sinners”/

- Шилдэг хүүхэлдэйн кино: Мегги Кан, Крис Аппелханс, Мишель Л.М.Вонг /”KPop Demon Hunters”/

- Шилдэг олон улсын кино: “Sentimental Value” /Норвеги/

- Шилдэг баримтат кино: Дэвид Боренштэйн, Хелле Фабер, Алцбета Караскова /”Mr. Nobody Against Putin”/

- Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино: Крис Лавис, Машик Шербовски /”The Girl Who Cried Pearls”/

- Шилдэг кастинг буюу дүр сонголт: Кассандра Кулукундис /”One Battle After Another”/

- Шилдэг зураг авалт: Отум Дюралд Аркапав /”Sinners”/

- Шилдэг хувцас дизайн: Кейт Хаули /”Frankenstein”/

- Шилдэг богино хэмжээний баримтат кино: Жошуа Сефтель, Коналл Жонес /”All the Empty Rooms”/

- Шилдэг эвлүүлэг: Энди Юргенсен /”One Battle After Another”/

- Шилдэг богино хэмжээний кино: Сэм А.Девис, Жак Пиат /”The Singers “/, Александр Синг, Натали Мустеата /”Two People Exchanging Saliva”/

- Шилдэг нүүр хувиргалт, үс засалт: Майк Хилл, Жордан Самуэль, Клиона Фюри /”Frankenstein”/

- Шилдэг хөгжмийн зохиол: Людвиг Горанссон /”Sinners”/

- Шилдэг дуу: EJAE, Марк Сонненблик, Жүн Гю Кваг, Ю Хан И, Хи Дун Нам, Жон Хүн Сён, Тедди Пак “Golden” /”KPop Demon Hunters”/

- Шилдэг продакшн дизайн: Тамара Деверелл, Шейн Вию /”Frankenstein”/

- Шилдэг дууны найруулга: Гарет Жон, Эль Нелсон, Гвендолин Ейтес Виттл, Гари А.Риззо, Хуан Пералта /”F1 “/

- Шилдэг визуал эффект: Жое Леттери, Ричард Банехам, Эрик Сайндон, Даниэль Барретт /”Avatar: Fire and Ash”/


