Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Пикассогийн зургийг ганц оройн хоолны үнээр зарна
Дүрслэх урлаг

Пикассогийн зургийг ганц оройн хоолны үнээр зарна

Урлаг Урлаг13/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэг сая гаруй ам.долларын үнэтэй Пикассогийн зургийг Парист ганц өдөр оройн хоол идэх мөнгөөр зарах гэж байна. Тодруулбал, аугаа уран бүтээлчийн 1941 онд зурсан “Head of a Woman” зургийг “Нэг Пикассог 100 еврогоор” нэртэй сугалаанд оролцуулах гэж байна. Сугалаа дөрөвдүгээр сарын 14-нд явагдах бөгөөд нийт 120 мянган хүнд тасалбар борлуулах аж. Сугалааны орлогыг Альцгеймерийн судалгааны санд хандивлана.

“Нэг Пикассог 100 еврогоор” кампанит ажил анх 2013 онд зохион байгуулагдаж байжээ. Тухайн үед олсон орлогыг Өмнөд Ливаны түүхэн хот Тайрыг сэргээн босгоход зарцуулсан. Харин хоёр дахь кампанит ажил 2020 онд зохион байгуулагдсан. Энэ нь Covid-19 цар тахлын оргил үеэр таарсан тул цэвэр ус, эрүүл ахуйн хөтөлбөрүүдийг дэмжихэд сугалаанаас олсон орлогыг зарцуулжээ.

Испанийн домогт зураачийн ач хүү Оливье Видмайер Пикассо “Head of a Woman” зургийг асар дутуу үнэлэгдсэн бүтээл гэж боддог аж. Зургийн үндсэн үнэ нь нэг сая ам.доллар давахуйц. Тэгэхээр 100-хан еврогоор энэ зургийг авна гэдэг гайхалтай том шагнал гэж тэр хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Монгол төрийн тамга” хөшөөний суурийг шинэчлэхээр нураалаа

26/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Багс Банни, Даффи Дакийн дуу оруулагч Эрик Баузa 46 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Ардын жүжигчин Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө 2026” гала үдэш болно

26/10/2026

“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ

26/10/2026

Нийслэл хот “Улаанбаатар” нэртэй пянзтай боллоо

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.