Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Жүжигчин Батсуурийн Золжаргал таалал төгслөө
Театр

Жүжигчин Батсуурийн Золжаргал таалал төгслөө

Урлаг Урлаг20/05/2026Шинэчлэгдсэн:20/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Батсуурийн Золжаргал таалал төгслөө.

Б.Золжаргал нь СУИС-ийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн удирдлагад төгсөж, 2013 оноос УДЭТ-т дагалдан жүжигчнээр ажлын гараагаа эхэлжээ.

Тэрбээр 2015 онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийн гол дүр болох Отгоолойн дүрд тоглон уран бүтээлийн замналаа эхэлж, үргэлжлүүлэн Т.Габбегийн “Үнсгэлжин”, С.Жаргалсайханы “Тэмүүжин”, У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Люсиль Флетчерийн “Уучлаарай, та дугаар андуурч”, Я.Баяраагийн “Царцаа Намжил”, К.Людвигийн “Оддын өвчин”, О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч”, Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар”, Лев Толстойн “Анна Каренина”, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан: Андгай” зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхдийн жүжгүүдийн гол болон туслах дүрүүдийг тайзнаа бүтээсэн юм.

Б.Золжаргал 2018 онд 14 дэх удаагийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүр, 2023 онд 17 дахь удаагийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас “Миний аав супер баатар” жүжгийн Өмхий харын дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг тус тус хүртэж байв.

Түүнчлэн УДЭТ-т ажиллах хугацаандаа “Драм 3” хамтлагийг байгуулан дууны уран бүтээл туурвиж байсны зэрэгцээ 2015 онд “Тэрбумын хэрэг” уран сайхны киног бүтээн, үзэгчдэд хүргэж байлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2024 онд “Бараг л аймшгийн кино” уран сайхны кинонд гол дүр бүтээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театр “Мөчрөн хуруут” шинэ уран бүтээлээ толилуулна

19/05/2026
Театр Урлаг

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026
Кино Урлаг

Найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа таалал төгслөө

15/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Батсуурийн Золжаргал таалал төгслөө

20/05/2026

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.