Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон баталлаа
Өв соёл

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон баталлаа

Урлаг Урлаг02/06/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Их Хурлын чуулганы /2026.05.29/ хуралдаанаар Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 76.9 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас усан доорх соёлын өвийг хамгаалах, тогтвортой хадгалах зорилгоор 2001 онд “Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц”-ыг батлан гаргасан. Энэхүү конвенц нь 35 зүйл, дүрмээс бүрддэг. Конвенцын 1 дүгээр зүйлд “…доод тал нь 100 жилийн туршид хэсэгчлэн эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид эсхүл байнга усан доор байсан соёл, түүх эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” гэж тодорхойлон, түүнд “….археологи болон байгалийн орчинтой хамт байгаа дурсгалт газар, байгууламж, барилга, олдвор болон хүний биеийн үлдэгдэл”, “…археологи болон байгалийн орчинтой байгаа хөлөг онгоц, агаарын хөлөг, бусад төрлийн тээврийн хэрэгсэл эсхүл тэдгээрийн аливаа хэсэг, ачаа эсхүл бусад эд зүйлс”, “…эртний түүхэнд хамаарах эд зүйлс”-ийг хамруулахаар заасан байдаг. Тус конвенц нь 2009 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2026 оны байдлаар нийт 80 улс гишүүнээр нэгдэн ороод байна.

Монгол Улсын хувьд далай, тэнгист гарцгүй боловч нутаг дэвсгэр дээр орших том жижиг нуур, гол усыг эртнээс тахин шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд түүнд холбогдох зан үйлийн дотор ембүү, алт, мөнгөн сав эд зүйлс өргөх явдал цөөнгүй байсан нь конвенцын 1 дүгээр зүйлд заасан “усан доорх эд зүйлс”-д хамаардаг. Мөн Хөвсгөл зэрэг нууранд хуучны усан завь зэрэг зүйлс хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын өвийн шинжийг олж, үнэ цэнтэй болдог тул конвенцын тодорхойлолтод заасан дотоодын усан доорх соёлын өвд хамаарна. Манай улс усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй улмаас эд зүйлсийг хулгайлах, эвдэн сүйтгэх явдал гарсаар байна.

Тухайлбал, 2018 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуурын ёроолоос иргэд 366 мөнгөн аяга хулгайлсныг хууль сахиулах байгууллага илрүүлсэн шалгасан. Харамсалтай нь усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчин байхгүйн улмаас шүүх эдгээр эд зүйлсийг орон нутгийн Засаг захиргааны байгууллагад шилжүүлж, мөнгийг нь ялган зах зээлийн үнээр худалдаж, зарцуулсан байдаг. Ийм тохиолдол бүр үндэсний соёлын өвийн сан хөмрөгийн үнэ цэнэт байдлыг дордуулж, өвийн оршин тогтнох чадвар устаж үгүй болох үр дагавартай юм.

Тэгвэл тус конвенцод нэгдэн орсноор дотоодын усан доор байх соёлын өвийг бүртгэх, хадгалж хамгаалах, өмчилж эзэмших, зохистойгоор ашиглах үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцааг эрх зүйн хүрээнд зохицуулахаас гадна олон улсад гадаад далай дахь Монголын түүхэнд хамаарах соёлын өвийг хамтран хамгаалах, судлах боломж бүрдэж байна.

Монгол Улс ЮНЕСКО-оос соёлын өвийг хамгаалах чиглэлээр баталсан 6 конвенцод бүгдэд нь гишүүн улсаар нэгдэн орсноор нүүдэлчин Монголчуудын соёлын өвийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүх орон зайд бүрэн бүрдэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Түүхэн дурсгалт Дуутын хаданд уран бичлэгийн үзэсгэлэнг дэлгэжээ

07/08/2026
Өв соёл Урлаг

“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ

04/08/2026
Өв соёл Урлаг

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Вупи Голдберг “Бусад хүмүүсийн татгалзсан бүх дүрийг надад өгөөч” гэдэг байснаа ярив

09/08/2026

Илон Маск AI-аар “Одиссей” киног бүтээнэ гэв

09/08/2026

Жаред Лето Жон Кеннедигийн аллагын тухай шинэ киноны гол дүрээс хасагдаж магадгүй

09/08/2026

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.