Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Монгол тэмээний өдөр, Морин хуурын өдөртэй болох хуулийн төслийг дэмжив
Өв соёл

Монгол тэмээний өдөр, Морин хуурын өдөртэй болох хуулийн төслийг дэмжив

Урлаг Урлаг27/11/2026Шинэчлэгдсэн:27/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлд жил бүрийн нэгдүгээр сарын 24-ний өдрийг Монгол тэмээний өдөр, зургаадугаар сарын 7-ны өдрийг Морин хуурын өдөр болгон тогтоож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн ангилалд хамааруулахаар тусгасан байна.

Энэхүү зохицуулалт нь хуулийн дагуу бүх нийтээр амрах өдөр биш бөгөөд үндэсний хэмжээнд нэгдсэн бодлогоор соёл урлаг, эрдэм шинжилгээ, өв соёлыг өвлүүлэн сурталчлах ажлыг зохион байгуулах эрх зүйн баталгааг бий болгох явдал юм.

Түүнчлэн уг зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон төрийн шинэ бүтэц, орон тоо бий болгох шаардлагагүй, төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

А.Баярмагнайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2026
Өв соёл Урлаг

“Ц.Дэлгэр дуулах өв эрдэм” номын нээлт, “Ц.Дэлгэр – 70 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

20/11/2026
Өв соёл Урлаг

Хамгийн эртний дармал ном “Алтангэрэл” судар

18/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Нэрт уран барималч Н.Цогмагнай агсны дурсгалд зориулсан “Цог хийморийн шүтээн” үзэсгэлэнг дэлгэлээ

27/11/2026

Монгол тэмээний өдөр, Морин хуурын өдөртэй болох хуулийн төслийг дэмжив

27/11/2026

Дорно дахины улсын музейн сан хөмрөг дэх Монголын 270 шилмэл бүтээлийг каталогт багтаажээ

27/11/2026

Эгч дүү Дакота болон Элль Фэннинг нарын хамтран тоглосон “The Nightingale” кино 2027 оны гуравдугаар сард нээнэ

26/11/2026

Жүжигчин Коннор Сторри 2026 оны хамгийн загварлаг уран бүтээлчээр шалгарчээ

26/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.