Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа
Техник технологи

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

Урлаг Урлаг05/06/2026Шинэчлэгдсэн:05/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн томоохон хотуудын соёл, урлаг, технологийн чиг хандлагыг тодорхойлж буй “Immersive” соёлын давлагаа Улаанбаатар хотын төвд, УДЭТ-ын өмнөх талбайд албан ёсоор хаалгаа нээлээ.

Бид Парисын “Atelier des Lumières”, Токиогийн “teamLab Planets”-ийн дижитал гайхамшгийг алсаас сонирхон, очиж үзэхийг мөрөөддөг байсан бол өдгөө Юнител групп үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээндээ Монголын анхны бөгөөд хамгийн том “ӨРТӨӨ” Immersive Experience-ийг эх орондоо бүтээн байгуулж байна.

Олон улсын жишиг: Парис, Токио, Улаанбаатар

Дэлхийн жишиг төслүүд өөрсдийн соёлын онцлогийг дижитал технологиор хэрхэн илэрхийлснийг харьцуулбал:

  • Парис: “Atelier des Lumières”-т Ван Гогийн зургуудыг дижитал болгоход 140 гаруй проектор ашигласан бөгөөд жилд 1.2 сая хүн үзэж сонирхдог.
  • Токио: “teamLab Planets” нээгдсэн эхний жилдээ дэлхийн хамгийн их үзэгчтэй (2.3 сая хүн) музейгээр тодорч, Гиннессийн амжилт тогтоож байв.
  • Улаанбаатар: Юнител групп хүн төрөлхтний дохио тэмдгээр харилцан холбогдож эхэлсэн  мэдээлэл дамжуулах соёл нь түүхэн он цагийн хэлхээнд хэрхэн хувьсан хөгжиж, өнөөдрийн дижитал ертөнцөд хүрснийг орчин үеийн технологийн шийдлээр хүргэх Immersive Experience-ийг нээж, соёлын цоо шинэ мэдрэмжийг мэдрэх боломж олгож байна.

Дэлхийн 7 орны хамтын бүтээл

Энэхүү нүсэр төслийг бүтээхийн тулд Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 7 орны 300 гаруй уран бүтээлч, түүхчид, инженерүүд хамтран ажиллажээ. Нийт анимэйшний 5925 фрэймийг монгол уран бүтээлчид гараар зурж, өвөг дээдсийнхээ захиасыг орчин үеийн концепцоор баяжуулан хүргэж байна.

360° орчинд өрнөх цаг хугацааны аялал

“Өртөө”-ний хаалгаар алхан орсноор үзэгчид 360° орчинд цаг хугацааны аялалд гарах юм.

  • Хүйн нэгдлийн үеийн хадны сүг зураг, нууцлаг дохио тэмдгүүд дуу дүрсний тусламжтайгаар “амилах”.
  • Хүннү гүрний хаадын зурвас, нууцлаг тамганы дүрслэлүүдийг өөрийн биеэр туулах.
  • Өнгөрсөн ба одоо цаг цуглах энэхүү орон зайд та цаг хугацааны “аялагч” болох боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026
Техник технологи Урлаг

“Феррари”-гийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

26/05/2026
Техник технологи Урлаг

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026

Райан Гослинг “Марвел”-д нэгдэж, Ghost Rider-ийн дүрийг бүтээхээр боллоо

27/07/2026

“The Odyssey” бол зөвхөн үзвэр төдий бус, ёс суртахуун, гэмшил, хүний мөн чанарын тухай бодоход хүргэсэн кино

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.