Итали Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам Бүгд Найрамдах Итали Улсын Умбриа мужийн Мажонэ хотын захиргаа, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол-Италийн нийгэмлэгтэй хамтран Плано Каприни Их Монгол Улсад зорчсоны 780 жилийн ойг тэмдэглэв.
Тус ойд зориулан “Плано Карпини судлалыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурлыг 2026 оны зургадугаар сарын 5-ны өдөр Мажонэ хотноо зохион байгуулав.
Плано Каприни 1245 онд Францын Лион хотоос Монголын Их гүрнийг зорьсон аяллаа эхлүүлж, хаадын захидлыг харилцан уламжилж, “Монголчуудын түүх” хэмээх аян замын тэмдэглэлийг бичиж үлдээсэн нь эдүгээ судалгааны сонирхолтой сэдэв хэвээр байсаар байна.

