Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Цаатан фестиваль-2026” өв соёлын наадам долдугаар сарын 6-7-нд болно
Өв соёл

“Цаатан фестиваль-2026” өв соёлын наадам долдугаар сарын 6-7-нд болно

Урлаг Урлаг23/06/2026Шинэчлэгдсэн:23/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн өвөрмөц ахуй соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно.

Тус фестивалийг энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулах бөгөөд Монголын хоймор нутагт эртний уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн аж амьдрал, соёл, ёс заншил, мөн дархад, цаатан бөөгийн уламжлалт зан үйлийг дотоод, гадаадын жуулчдад сурталчлан таниулах зорилготой. Түүнчлэн орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой.

Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн уламжлалт ахуй амьдралтай танилцах, цаатай дурсгалын зураг авахуулах, үндэсний өв соёлыг харуулсан тоглолт, үзүүлбэрүүдийг үзэх зэрэг хөтөлбөрийг олон нийтэд толилуулна. Түүнчлэн Хөвсгөл нуурын эрэгт аялан амарч буй жуулчид цаатан иргэдийн өвөрмөц соёл, уламжлалтай ойроос танилцаж, үндэсний өв соёлыг сурталчилсан тоглолт, үзүүлбэрүүдийг үзэх боломжтойг зохион байгуулагчид онцолж байна.

Хөвсгөл аймагт Монгол Улсын зургаа дахь хошуу мал болох цаа сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна.

Тухайлбал, 2024 оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа бүртгэгдэж байсан бол 2025 оны жилийн эцсийн тооллогоор 2941 толгой болж, өмнөх оны мөн үеийхээс 176 толгой буюу 6.4 хувиар өсжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026
Өв соёл Урлаг

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026
Өв соёл Урлаг

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

16 500 жилийн өмнө бүтээсэн яст мэлхийн баримлуудыг олжээ

24/08/2026

Монгол хорхгийг Гиннест бүртгүүллээ

24/08/2026

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа

24/08/2026

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.