Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнууллаа.

