“Economist Intelligence Unit” (EIU)-ийн жагсаалтад Копенгаген хот хоёр дахь жилдээ амьдрахад хамгийн тааламжтай хотоор шалгарчээ. Үүнээс өмнө Австрийн Вена хот гурван жил дараалан нэгдүгээр байрт шалгарч байсан юм. “The Economist” сэтгүүлийн охин байгууллага болох “EIU” нь боловсрол, тогтвортой байдал, эрүүл мэнд, дэд бүтэц, соёл зэрэг олон хүчин зүйлээр дэлхийн 173 хотыг эрэмбэлжээ. Улмаар Копенгаген хот тогтвортой байдал, дэд бүтэц, боловсрол зэрэг гурван ангилалд “төгс” оноо авсан.
Судалгааг гаргасан байгууллагын төлөөлөгчийн хэлснээр, Копенхаген тогтвортой байдал, хөгжсөн дэд бүтэц, соёл, хүрээлэн буй орчин, төрийн үйлчилгээний чанараараа тэргүүлсэн байна.


