Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Ээж хайрхан уул түүх, соёлын ул мөрөөрөө онцлог
Аялал жуулчлал

Ээж хайрхан уул түүх, соёлын ул мөрөөрөө онцлог

Урлаг Урлаг22/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн нутагт орших Ээж хайрхан уул нь байгалийн өвөрмөц тогтоц, ховор сонин хад чулуу, түүх, соёлын ул мөрөөрөө онцлог нутаг юм.

Ээж хайрхан уулыг анх БНМАУ-ын Улсын Бага Хурлын 1992 оны 11 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч, Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Байгалийн дурсгалт газрын ангилалд хамруулжээ. Улмаар Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг”-ийн нэгээр тодруулсан байна.

Тус байгалийн дурсгалт газар нь 22,475 га талбайг хамрах бөгөөд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн орчны бүсэд оршдог. Улаанбаатар хотоос 1150 км, аймгийн төвөөс 250 км, Баянтоорой тосгоноос 50 км зайтай.

Ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам цөлөрхөг хотгорт орших, боржин чулуунаас тогтсон хадархаг уул юм. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2274 метр өргөгдсөн бөгөөд дундаж өндөр нь 1600 метр.

Уулын зүүн өмнөд хажууд чулуулгийн судлыг даган цувран тогтсон ногоон хүрээтэй есөн чулуун тогоо бий. Тогоонуудын амсрын өргөн дунджаар 2-3 метр бөгөөд хоорондоо 40-50 сантиметр өндөр чулуун босгоор холбогддог. Дөрөв дэх тогоо нь хамгийн том бөгөөд дөрвөн метр орчим гүнтэй. Харин ес дэх тогоо нь бусдаасаа нэлээд тусгаарлагдсан байрлалтай ажээ.

Үүнээс гадна Ембүү хад, Мэлхий хад, Эхийн хэвлий хад, Тагтаа хад, Хүүхэн хэл, Театрын суудал, Түшмэдийн суудал, Боов хад зэрэг байгалийн сонин тогтоц бүхий хад чулуудтай. Ээж хайрхан уул нь байгалийн дурсгал төдийгүй хүн амьдарч байсан ул мөрийг хадгалсан түүхэн газар юм.

Есөн чулуун тогооны ойролцоо ламын агуй бий. Агуйн амыг тохижуулан хаалга, гэгээвч гаргасан бөгөөд түүхийн ухааны доктор Д.Очирбатын судалгаагаар Ховог сайрын торгууд гаралтай Равдан хэмээх лам 1923 оноос хэдэн жил амьдарч байсан нь тогтоогджээ.

Мөн Ембүү хаданд мөргөж залбирсан хүн эд хөрөнгөөр элбэг дэлбэг явна, Эхийн хэвлий хаданд гарсан хүн дахин төрсөнтэй адил болно гэх зэргээр нутгийн иргэдийн дунд үе дамжин яригдсан домог, сүсэг бишрэлийн уламжлал бий.

Ээж хайрхан уулын нутаг дэвсгэрт тойргийн баянбүрдүүдэд тархсан ургамлын 22 овгийн 78.5 хувь, 72 төрлийн 79.1 хувь, 93 зүйлийн 64.1 хувь нь ургадаг байна.

Ийнхүү байгалийн өвөрмөц тогтоц, ургамлын баялаг бүрдэл, түүхэн ул мөр, нутгийн домог, уламжлалт шүтлэгийг нэг дор агуулсан Ээж хайрхан уул нь Говь-Алтай аймгийн байгалийн болон аялал жуулчлалын үнэ цэнтэй өвийн нэг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Үхэр чулуутын хөндийн хүн чулуу

21/11/2026
Археологи Урлаг

Эртний нүүдэлчдийн соёлыг илтгэх хүн чулуун хөшөө

20/11/2026
Аялал жуулчлал Урлаг

“Харандаа хад” байгалийн ховор тогтцын нэг

13/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ээж хайрхан уул түүх, соёлын ул мөрөөрөө онцлог

22/11/2026

Пирс Броснан Роберт Паттинсонд “Жеймс Бондын гэр бүлд тавтай морил, чи гайхалтай байх болно” гэв

21/11/2026

Крис Пратт “Paramount”-тай гурван жилийн гэрээ байгууллаа

21/11/2026

Жон До Ён Солонгосын кино урлагийн дэлхийн зах зээл дэх байр суурийн талаар ярьжээ

21/11/2026

ФОТО: “Халамцуу салхи” тоглолтоос

21/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.