Кристофер Ноланы найруулсан “The Odyssey” киноны дэлхийн нээлт долдугаар сарын 6-нд Лондон хотын “Odeon Luxe Leicester Square” кинотеатрт боллоо.
Улаан хивсний ёслолд найруулагч Кристофер Нолан эхнэр, продюсер Эмма Томасын хамт хүрэлцэн ирсэн бөгөөд киноны гол дүрийн жүжигчид болох Мэтт Дэймон, Том Холланд, Энн Хэтэуэй, Зендаяа, Роберт Паттинсон, Лупита Нионго, Шарлиз Терон, Эллиот Пейж, Жон Бернтал, Химеш Пател, Жон Легуизамо, Саманта Мортон, Миа Гот, Бенни Сафди болон бусад олон жүжигчин оролцов.
Энэхүү кино нь эртний Грекийн яруу найрагч Хомерын алдарт “Одиссей” туульсаас сэдэвлэсэн бөгөөд Троягийн дайны дараа эх орондоо эргэн харихын төлөө арван жилийн турш тэмцсэн баатар Одиссейн аяллыг өгүүлдэг.




