Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ
Оддын амьдрал

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

Урлаг Урлаг15/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын шагналт жүжигчин Мэтт Дэймон “People” сэтгүүлд өгсөн онцгой ярилцлагадаа дөрвөн охиноо өсгөж буй аавын хувьд амьдралынхаа “шинэ үе шат”-д орсноо ярьж, гэр бүл, уран бүтээл болон амьдралынхаа замналын талаар нээлттэй хуваалцжээ.

Өдгөө 55 настай Мэтт Дэймон эхнэр Лусиана Дэймонтойгоо дөрвөн охин өсгөж байгаа бөгөөд тэдний хоёр нь аль хэдийн гэрээсээ гарч, бие даасан амьдралаа эхлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тэрбээр хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлэх цаг хугацаа ямар үнэ цэнтэй, хурдан өнгөрдөг болохыг улам илүү мэдэрч байгаагаа хэлжээ.

Жүжигчин Мэтт Дэймон хамгийн сүүлд Кристофер Ноланы найруулсан “The Odyssey” кинонд домогт Одиссейн дүрийг бүтээсэн. Киноны зураг авалт олон улсад, IMAX технологиор хийгдсэн бөгөөд Мэтт Дэймон энэ төслийг жирийн кино зураг авалт гэхээсээ илүү “жинхэнэ экспедиц” шиг санагдсан гэж тодорхойлсон байна. Тэрбээр зураг авалтын үеэр бие бялдар, сэтгэлзүйн хувьд маш их сорилттой нүүр тулж, айдсаа ч даван туулсан гэдгээ ярьжээ.

Мөн тэрбээр жүжигчний урт замналаа эргэн дурсаж, бага насны найз Бен Аффлектайгаа хамт мөрөөдлөө хөөж эхэлсэн үе, “Good Will Hunting” киногоор амжилтад хүрсэн түүхээ дурсан ярьсан байна. Түүний хэлснээр нас ахихын хэрээр өөрийн хянаж чадах зүйлдээ төвлөрч, үлдсэнийг нь тайван хүлээн зөвшөөрч сурах нь хамгийн чухал сургамж болсон аж.

Үүнээс гадна Мэтт Дэймон жүжигчний ажлынхаа хажуугаар “Water.org” байгууллагаар дамжуулан дэлхий дахинд цэвэр усны хүртээмжийг сайжруулах хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд гэр бүл, кино урлаг, сайн үйлсийн ажлаа тэнцвэртэй авч явахыг хичээж байгаагаа онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.