Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө
Кино

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

Урлаг Урлаг22/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Godzilla vs. Kong” (2021) болон “Godzilla x Kong: The New Empire” (2024) кинонд Жиа (Jia)-гийн дүрийг бүтээж олонд танигдсан жүжигчин Кейли Хоттл 18 насандаа харамсалтайгаар таалал төгслөө. Кейли Хоттл Мэрилэнд мужийн Фредерик хотын ойролцоо гарсан автомашины ослын улмаас амиа алдсан бөгөөд тухайн үед автомашины зорчигчоор явж байжээ.

Түүний аав Жошуа Хоттл фэйсбүүкээр шууд бичлэг хийж, америкийн дохионы хэлээр (ASL) энэхүү харамсалтай мэдээг хуваалцсан байна.

Кейли Хоттл төрөлхийн сонсголын бэрхшээлтэй байсан бөгөөд Техасын Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуульд суралцаж байв. Сургууль нь түүнийг дурсан эмгэнэл илэрхийлж, түүнийг авьяаслаг, бусдад урам зориг өгдөг сурагч байсан хэмээн онцолжээ.

Тэрбээр “Godzilla vs. Kong” кинонд аварга сармагчин Конгтой Америкийн дохионы хэлээр харилцдаг өнчин охин Жиагийн дүрийг бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг Холливуудад илүү бодитоор харуулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Дараа нь тэрбээр энэ дүрээ “Godzilla x Kong: The New Empire” кинонд дахин бүтээж, уг дүрээрээ “Saturn Awards”-ын шилдэг залуу жүжигчин төрөлд нэр дэвшиж байжээ.

Кейли Хоттлын хамтран тоглосон жүжигчид, тэр дундаа Милли Бобби Браун, Ребекка Холл нар түүнд хүндэтгэл үзүүлж, түүнийг авьяаслаг, сайхан сэтгэлтэй нэгэн байсан хэмээн дурсан эмгэнэл илэрхийлсэн байна.

Кейли Хоттлын гэнэтийн үхэл нь кино урлагийн салбар төдийгүй сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн олон нийтэд хүнд гарз болж байна. Тэрбээр богинохон насандаа олон хүнд урам зориг өгч, өөрийн авьяас чадвараараа Холливудад мартагдашгүй мөр үлдээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026
Кино Урлаг

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

22/07/2026
Кино Урлаг

“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа

21/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.