“Kharkhorum Visual Art & Music Festival” нь электроник хөгжим, визуал урлаг, гэрлийн шоу болон дэвшилтэт тайзны технологийг нэгэн цогц орчинд нэгтгэн, үзэгчдэд хөгжим сонсохоос давсан өвөрмөц туршлага, мартагдашгүй дурсамжийг бүтээдэг Монголын тэргүүлэх арт, хөгжмийн фестиваль юм.
2026 онд Kharkhorum фестиваль анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, Монголын хамгийн анхны 360° тайз, 360° дэлгэц бүхий шинэ түвшний фестивалыг үзэгчдэд хүргэх гэж байна.
Фестивал наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол болон олон улсын нэр хүндтэй артистууд, гайхалтай визуал үзүүлбэрүүд, урлаг ба хөгжмийн хослол бүхий онцгой уур амьсгал таныг хүлээж байна.

