Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно
Үзвэр

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

Урлаг Урлаг31/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын Элчин сайдын яам болон Солонгосын аялал жуулчлалын Төрийн корпорац (KTO Ulaanbaatar)-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-ны өдөр Төв талбайд болох гэж байна.

Солонгос, Монгол хоёр улсын соёлын харилцааг сурталчлах, залууст зориулсан тус арга хэмжээ нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд энэ жил хоёр улсын шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглахаараа онцлогтой.

Энэ удаагийн тоглолтод “Spotify” дээр 500 гаруй сая хандалттай дэлхийн хит “Way Back Home” дууны эзэн, продюсер, DJ Shaun болон К-поп “Rollin” дуугаараа алдаршсан “BBGirls” хамтлагийн ахлагч, үндсэн вокал Min Young нар хүрэлцэн ирж, өөрсдийн соло үзүүлбэрүүдээ Монголын сонсогчдод хүргэхээр бэлтгэж байна.

Солонгос болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болох юм. Тухайлбал Монголын поп хөгжмийн салбарт өөрийн гэсэн дахин давтагдашгүй өнгө аяс, далайцтай хоолой, эрч хүчтэй үзүүлбэрүүдээрээ танигдсан дуучин УКА болон залуусын диско, поп хэмнэлийг тодорхойлогч охидын “The Wasabies” хамтлаг оролцож, өөрсдийн хит дуунуудаа амьдаар хүргэх аж.

Мөн к-поп бүжгийн соёлыг Монголд амжилттай сурталчилж буй “The Core Studio”-ийн авьяаслаг бүжигчид тайзны үзүүлбэрүүдээ сонирхуулах юм. Арга хэмжээний хөтлөгчөөр М.Баяржаргал ажиллана.

Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 18:00 цагаас
  • Байршил: Сүхбаатарын талбай (нанцхан удаа)
  • Тасалбар: Үнэ төлбөргүй
  • Зохион байгуулагч: БНСУ-ын Элчин сайдын яам, KTO Ulaanbaatar
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026
Үзвэр Урлаг

“Жангар” наадам тав дахь жилдээ болно

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

С.Бямбын “Зогсоол” кино А зэрэглэлийн Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмын нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо

15/10/2026

Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ

15/10/2026

Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно

15/10/2026

Увс аймгийн уран бүтээлчид түүхэн бүтээлүүдээ дэлгэлээ

15/10/2026

“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.