Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ
Дүрслэх урлаг

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

Урлаг Урлаг26/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Lego” групп Вена хотын Бельведер музейтэй хамтран Австрийн алдарт зураач Густав Климтийн “Үнсэлт” бүтээлээс сэдэвлэсэн шинэ цуглуулга гаргахаар болжээ. “ARTnews”-ийн мэдээлснээр, уг иж бүрдэл 4000 ширхэгтэй байх бөгөөд уран зурагт суурилсан “Lego”-гийн хамгийн том цуглуулга болох юм.

Шинэ бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 1-нээс худалдаанд гаргах бөгөөд худалдан авагчид цаасан заавраас гадна “Lego Builder” аппликейшнээр дамжуулан интерактив 3D заавар ашиглах боломжтой.

Уг цуглуулгад Бельведер музейн XIX–XX зууны урлагийн куратор Стефани Ауер ажилласан байна. Тэрбээр “Lego”-гийн загварын ахлах дизайнер Милан Маджтай хамтран Густав Климтийн бүтээлийн онцлог, хээ угалз, уур амьсгалыг аль болох нарийн дамжуулахыг зорьжээ.

Жинхэнэ “Үнсэлт” зураг 180×180 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй бол “Lego” хувилбар 60×54 см хэмжээтэй, 4 см зузаантай байна. Угсарч дууссаны дараа бүтээлийг хананд өлгөх боломжтой бөгөөд ар талд нь хадаас эсвэл дэгээнд тогтоох тусгай бэхэлгээ хийжээ.

“Lego” өмнө нь ч алдарт урлагийн бүтээлүүдээс санаа авч цуглуулга гаргаж байсан юм. Тэдгээрийн дунд Клод Монегийн “Усан сараана”, Винсент ван Гогийн “Наранцэцэг”, Леонардо да Винчигийн “Мона Лиза”, Кацушика Хокусайн “Их давалгаа”, Роберт Индианагийн “Love” баримлаас сэдэвлэсэн загварууд багтдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Олон улсын урлагийн отог” үзэсгэлэнд нүүдэлчдийн өв уламжлалыг сурталчилж байна

21/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монгол хүүхэлдэйн урлал

20/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Монголын сайхан орон-2026” үзэсгэлэнг нээлээ

09/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.