Британийн алдарт дуучин Бой Жорж Лондон хотод дахин тоглогдох гэж буй “Jesus Christ Superstar” мюзиклээс гарчээ. Түүний энэ шийдвэр нь Израилийг дэмжсэн агуулгатай шинэ дуу нь олон нийтийн дунд хүчтэй маргаан, шүүмжлэл дагуулсантай холбоотой аж.
Тодруулбал, дуучны менежер Пол Кемслигийг тайлбарласнаар Бой Жорж өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо хамгаалахаас хэзээ ч эмээж байгаагүй. Гэсэн хэдий ч энэ удаад мюзиклийн уран бүтээлчид болон продюсеруудын ажлыг маргаанаас ангид байлгаж, жүжигт анхаарлаа төвлөрүүлэх боломж олгохын тулд оролцохоос татгалзах нь зөв гэж үзсэн байна.
65 настай дуучин өмнө нь Лондонгийн “Palladium” театрт тавигдах мюзиклийн шинэ хувилбарт Херод хааны дүрийг бүтээхээр ажиллаж байсан юм.
Маргаан дагуулаад буй “We Will Dance Again” нэртэй дуундаа тэрбээр 2023 оны аравдугаар сарын 7-нд Израильд болсон ХАМАС-ын халдлагыг дурдсан бөгөөд Газын нөхцөл байдлыг тойрсон улс төрийн маргаантай асуудлуудыг хөндсөн аж.

