Холливуудын жүжигчин Жорж Клуни болон түүний гэр бүл Францын зүүн өмнөд хэсэгт байрлах гэрт нь ойролцоо ой хээрийн түймэр гарсны улмаас гэрээсээ нүүлгэн шилжүүлэгдсэн байна.
Клунигийн хэвлэлийн төлөөлөгч Гвидо Гётц пүрэв гараг /2026.07.30/-т “Associated Press”-т мэдээлэл өгсөн байна. Мөн жүжигчин Францын Бриньоль хотын захирагч Дидье Бремонд захидал бичжээ. Захидалд Жорж Клуни “Юуны түрүүнд, хотын иргэдийг аюулгүй байгаасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт, юу ч тохиолдсон эхнэр Амаль Клунигийн хамт тус хотын хамтын нийгэмлэгийн нэг хэсэг хэвээр байж, нөхөн сэргээх ажилд нь оролцоно” гэдгээ илэрхийлжээ.
Жорж Клуни, эхнэр Амаль болон тэдний ихрүүд болох Элла, Александр нарын хамт 2021 онд Франц дахь эдлэн газраа худалдан авчээ. Клуни өнгөрсөн оны аравдугаар сард “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Франц дахь эдлэнгээ гэр бүлийнхээ үндсэн оршин суух газар хэмээсэн бол өнгөрсөн арванхоёрдугаар сард Францын Засгийн газар Жорж, Амаль Клуни болон тэдний ихрүүдэд Францын иргэншил олгосноо зарласан юм.

