Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»“Их газрын чулуу” дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсаар байна
Аялал жуулчлал

“Их газрын чулуу” дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсаар байна

Урлаг Урлаг05/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын боржигон говийн хамгийн том боржин чулуун тогтоц болох “Их газрын чулуу” нь байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгал, уртын дууны өв уламжлалыг хослуулсан аялал жуулчлалын онцгой бүс бөгөөд 2003 онд Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчээ.

Их газрын чулуу нь Мандалговь хотоос зүүн урагш 80 км-т орших бөгөөд хойноос урагш 20 орчим км үргэлжилсэн хоёр хэсгээс бүрддэг. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1706 метр өргөгдсөн “Ерлөг” уул юм.

Тус бүсийн боржин чулуунууд ухаа ягаан өнгөтэй, том ширхэгт талст бүтэцтэй бөгөөд тууш, босоо, хөндлөн чиглэлийн олон хагаралтай. Энд Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр, Загасны ам зэрэг өвөрмөц тогтоцтой хад чулууд бий. Мөн усан болор, утаат болор, хаш, мана, хайлуур жонш зэрэг эрдэс чулуулгаараа онцлог.

Уулын бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд агуйнууд хоорондоо ойр, газрын бартаа багатай учир явган аялал хийхэд тохиромжтой.

Их газрын чулуу нь байгалийн тогтоцоос гадна түүх, соёлын дурсгалаараа алдартай. Алдарт бөх “Хур харцага”-ын амьдарч байсан гэх домогтой Хур харцагын таг, Баруун ганжуурын хийд, Тахилын усны эртний суурин зэрэг дурсгал энд бий. Судлаачид энэ нутгийг Чингис хаантай холбоотой хэмээн үздэг бөгөөд “Ембүү” хад, “Үр гуйх” хаданд хүслээ шивнэх уламжлал өнөө хэр хадгалагдан үлджээ.

Дундговь аймгийн яруу найрагч О.Гончигсүрэн Их газрын чулууг: “Он цагийн саалтыг сөрж зогссон сүмбэр,

Одот тэнгэр өөд өрж боссон зүмбэр” хэмээн шүлэглэсэн байдаг. Мөн “Зууны манлай уртын дуучин” Н.Норовбанзадын дурсгалын хөшөө тус газарт сүндэрлэн бий.

Их газрын чулууны хад асганы дунд байгалиас заяасан задгай театр оршдог. Энэ тайзнаас уртын дууны эгшиг говийн уудамд цуурайтдаг учир тус нутгийг уртын дууны өлгий хэмээн нэрлэх нь бий. Уг задгай тайзанд 2006, 2013 онд Олон улсын урлагийн наадмыг зохион байгуулж, Монголын уртын дууг дэлхийн олон орны уран бүтээлчдэд хүргэсэн юм.

Мөн “Талын цуурай”, “Ичээнд нь”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг Монголын уран сайхны киноны зураг авалтыг “Их газрын чулуу”-нд хийжээ.

Байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын үнэт өв, уртын дууны уламжлалыг нэг дор шингээсэн “Их газрын чулуу”-г 2014 онд Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр аймгийн есөн гайхамшгийн нэгээр өргөмжилсөн бөгөөд өнөөдөр ч дотоод, гадаадын жуулчдын зорих дуртай газрын нэг хэвээр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

04/08/2026
Аялал жуулчлал Урлаг

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026
Аялал жуулчлал Урлаг

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Узбекистан улсын Ферганы Орос драмын театрын урилгаар ажиллаж байна

05/08/2026

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

“Их газрын чулуу” дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсаар байна

05/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.