Дуучин Б.Маралжингоо өөрийн сэтгэлзүйн байдлыг сошиал хуудсаараа олон нийттэй хуваалцлаа.
Тэрбээр “Сэтгэл гутралын олон асуудал зэрэгцээд эрүүл мэндийн асуудлууд их байх тусам гадагшаа улам хэвийн улам баяр баясалтай хүний дүрд өөрийн мэдэлгүй тоглодог юм байна. Гэхдээ энэ дүр бусадтай гүнзгий харилцаа үүсгэж чаддаггүй. Шөнө унтдаггүй, тайван сайхан уужим хуучин шигээ байдаггүй, бүх зүйлд өөрийгөө үгүйсгэх, чаддаг зүйлээ ч чаддаггүй болдог юм байна. Гэлээ гээд яах вэ дээ. Амьдрал үргэлжилнэ. Илүү их өөрийгөө мэддэг, илүү ухамсартай, хүчтэй, өөр би – г үүсгэхийн тулд өчигдрийн би нурж, сэгсрэгдэж, хоосорч байж шинэ зүйлс цэгцтэй өрөгдөнө гэж итгээд цаашилна даа. Аливаа юм эхэлсэн бол дуусах цаг ирдгийг, юмсыг хүлээн зөвшөөрч чаддаг, өөртөө хайртай байж чаддаг болно оо. Гэхдээ хэцүү л бна. Надтай адилхан нэг завин дээр байгаа хүмүүст чи ганцаараа биш шүү. Зүйлс өөрчлөгдөнө өө” хэмээн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

