Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг07/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор харуулсан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр /2026.08.06/ нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Д.Нацагдоржийн гар бичмэлийн эх, тэмдэглэлийн дэвтэр, өдөр тутмын ажлын төлөвлөгөө, түүний гэргий Нина Чистяковагийн захидлууд зэрэг олон ховор баримтыг дэлгэжээ. Тухайлбал, түүний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, буу, бичгийн хэрэгсэл зэрэг дурсгалыг Монголын Зохиолчдын Эвлэлээс, ширээ, сандал зэрэг түүхэн хэрэглэгдэхүүн, үнэт үзмэрүүдийг Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон “Чингис хаан” үндэсний музейгээс дэлгэжээ. Ийнхүү энэ удаагийн үзэсгэлэн олон байгууллагын сан хөмрөгөөс бүрдэж буйгаараа ихээхэн онцлог юм.

Үзэсгэлэнгийн үеэр ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал О.Шинэбаяр хэлэхдээ, “Хэл зохиолын хүрээлэнгийн гар бичмэлийн санд 400 гаруй хавтас, 10 мянга гаруй хуудас бүхий үнэт өв бий. Үүний дотор Д.Нацагдоржийн гар бичмэлийн сан хөмрөг онцгой байр суурь эзэлдэг”-ийг онцолсон юм.

Түүнчлэн тэрбээр, “Эдгээр нь үндсэндээ гурван төрөлтэй. Нэгдүгээрт, зохиолчийн өөрийн гараар бичсэн эх гар бичмэлүүд, хоёрдугаарт, шавь нар, нөхөд нь олшруулан түгээх зорилгоор хуулбарлан бичсэн эхүүд, гуравдугаарт, түүний орчуулгын болон судалгааны ажилтай холбоотой гэрэл зураг, хуулбар материалууд юм. Тухайлбал, Карл Марксын “Капитал” зохиолыг орчуулахтай холбоотой 800 гаруй гэрэл зургийн хуулбар материал Хэл зохиолын хүрээлэнд байгаа нь судалгааны нэн үнэ цэнтэй хэрэглэгдэхүүнд тооцогддог” хэмээн тодотгож байв.

Тус үзэсгэлэнг энэ сарын 13-ныг хүртэл олны хүртээл болгох ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач Б.Сосорбарамын 85 насны ойд зориулсан “Дурсамж” үзэсгэлэнг нээлээ

05/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“The Memory of Seeing” үзэсгэлэн дэлгэлээ

03/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын сургалтад хамрагдаж байна

07/08/2026

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

07/08/2026

Монгол улсын хамгийн том “Морин хуур”

07/08/2026

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

06/08/2026

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.