Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий
Археологи

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

Урлаг Урлаг10/08/2026Шинэчлэгдсэн:10/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говийн бүсийн түүх, байгалийн болон соёлын дурсгалт газруудын ихэнх өв соёл Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас урагш 100 км-т, Номгон сумын нутагт орших  түүх, дурсгалын газруудыг танилцуулж байна.

Номгон сум нь 1931 оны БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн V дугаар хурлын тогтоолоор хуучны Шанхайн уулын хошуунаас салган байгуулж байжээ. Тус сум нь 19,4 мянган км.кв нутагтай, 2,7 мянган хүн амтай, 262,2 мянган толгой малтай, эртний соёл, археологийн болон палеонтологийн дурсгалт газартай юм.

Сумын төвд орших Сангийн далайн хийд нь 300 гаруй жилийн түүхтэй. Монголын эртний сүм дуган бөгөөд өмнө нь төрөлжсөн дацантай, Говьтүшээ гүний хүрээ хийдийн нэг байжээ. Өнөөгийн байдлаар хэрмэн хашаан доторх таван дуганыг сэргээж засварлан хадгалж байна.

Тухайлбал, сумын төвөөсөө өмнө зүгт ойролцоогоор 42 км-т Богт багийн нутагт Баянбулагийн туурь буюу Хүннүгийн үеийн томоохон хотын туурь байдаг.

Туурийн хэмжээ нь 180×110 метр, хэрмийн өргөн 10-16 метр, хойд ханыг нь ойролцоогоор 2 метр гэж судлаачид тогтоож, харуул хамгаалалтын зориулалттай хэмээн дүгнэжээ.

Мөн Сумын төвөөс баруун урд 105 клометрт Дэрсэнэ-Ус, Богт багийн нутагт Гурван бичигтийн болон Салаагийн ус орчмын хад, Цагаан усны голын хадны зураг, Уртын сайрын хадны зургууд бий.

Олон үеийн янгир, адуу, хүн, хүний нүүр, тамга тэмдэг, маанийн үсэг, нум харваж буй хүн, нохой болон анчид, тэмээн тэрэг зэрэг хадны зураг хадгалагдан үлджээ.

Эмгэн булаг багийн нутаг дахь Их Өвгөн уулын урд энгэрт “X” тэмдгийн дүрслэл тодорхой хадны зураг байдаг бол сумын төвөөс зүүн урд 39 клометрт Богт багийн нутагт байрлах Могой хэмээх газарт дугуй хэлбэрийн овгор чулуун дараастай булш бий.

Богт багийн нутагт, сумын төвөөс зүүн урд ойролцоогоор 70 орчим клометрт эртний үлэг гүрвэлийн яс илэрсэн палеонтологийн олдворын талбай болон Эхийн ширээгийн булш болох дугуй цагирган хүрээтэй хоёр булш байрладаг.

Эдгээр дурсгалт газрууд нь нутгийн түүх, археологи, палеонтологи, соёлын өвийг хадгалах чухал ач холбогдолтой бөгөөд судалгаа, хамгаалалтад онцгой анхаарал тавих шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.