Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын атташе, утга зохиолын орчуулагч О.Чинбаяр санаачлан, Максим Горькийн нэрэмжит Оросын утга зохиолын дээд сургуультай хамтран сүүлийн гурван жил хэрэгжүүлсэн “Залуу монгол судлаачдын орчуулгын уралдаан”-ы шилдэг бүтээлүүд ийнхүү ном болон мэндэлжээ.
Орост сурч буй оюутнуудын орчуулсан бүтээлүүдийг М.Горькийн сургуулийн эрдэмтэн багш, зохиолч нар хянан тохиолдуулсан бөгөөд тус соёлын төсөл нь манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 105 жилийн ойг угтан утга зохиолын хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал алхам болж байна.

